rss
twitter
    ХЭН, ХААНА, ХЭНТЭЙ, ХААЖ, ЯАВ . . .

ХӨӨРӨЛДӨӨН , , ,

Thursday, December 17, 2009

Эрчvvдийн толгойг хэдхэн хөдөлгөөнөөр эргvvлэх арга

Ажлын газрын чинь хvvхэн найз бvсгvйдээ "Өнөө орой тэр намайг гэртээ урина!"- хэмээн шийдэмгий нь аргагvй хэлж байхыг та мэдээж харсан биз.
Тэр яагаад ийм итгэлтэй байдаг билээ? Залуу нь тvvнд энэ тухай нэг ч vг хэлээгvй шvv дээ. Гэхдээ л эр хvний vнэхээр хайртай эсэхийг мэдэхийн тулд заримдаа vг ярианы хэрэг байхгvй. Бие биесдээ дамжуулах бvх мэдээллийг бид зөвхөн vг яриагаар дамжуулдаг гэж зарим хvн боддог нь алдаа юм. Yг ярианы тусламжтайгаар бид мэдээллийн 40 хувийг л дамжуулдаг бөгөөд, тvvний дийлэнх нь худал байх нь ч бий.

Харин биеийн хөдөлгөөн, дохио зангаа, харц, нvvрний хөдөлгөөн тун ил тод, бас гол төлөв vнэн байдаг. Тэр тусмаа vгээр илэрхийлэхэд тун хэцvv асуудлын нэг болох хайр сэтгэлээ илчлэх vед хөдөлгөөн, харц, дохио зангаа тун чухал vvрэг гvйцэтгэнэ. Харин vvнийг нь зөв мэдэж ойлгох л хэрэгтэй.

Хэрэв таны хайрт залуу чинь танд сэтгэлээ илчлэхгvй өдөр, сар, бvр он жилvvд өнгөрч байвал та тvvнтэй ингээд зууралдаад байх хэрэг байна уу хэмээн эргэлзэхийн оронд залуугийнхаа өөртэй чинь харьцах байдлыг сайтар хараад vзээрэй. Ийм аргаар та хайртынхаа сэтгэлийг ойлгож мэдээд зогсохгvй, өөрөө ч тvvнд хайрын дохио илгээж, асуудлыг шуурхай тvргэн шийдэж болно.
Эр хvний харц бvхнээс ихийг өгvvлнэ. Тэр ямар ч эр зоригтой, ширvvн догшин эр байсан, vнэхээр өөрт нь таалагдсан, хайртай болсон бvсгvйтэй харц тулгарвал өөрийн эрхгvй ичимхий охин мэт харцаа буруулна.

Хэрэв эхнээсээ л тэр тантай нvд рvv чинь шулуухан ширтэн, бие хааг чинь эрээ цээргvй шинжих маягаар харьцаж байвал энэ дурлалын дохио огт биш гэдгийг ойлгож авсан нь дээр. Таныг vнэхээр сонирхож, дотроо хайрлаж хvсэж байгаа хvн vргэлж харцаа бууруулж, харин таныг өөр зvйл рvv харж байх vед нvvр царай, бие хааг чинь шvлэнгэтэн ширтэнэ. Заримдаа тvvний харц нь таны нvvр царайнаас доошилж, цээж, гэдэс, ташаа, хонго руу чинь харж байгаагийн шинж. Хэрэв тэр танд таалагдаж байвал та тvvний нvд рvv зоригтой хар.

Эмэгтэй хvн таалагдахгvй байгаа хvний нvvр рvv харах дургvй байдгийг эр хvн зөн совингоороо мэдэрдэг болохоор таны урьхан, шулуун харц тvvнд ихээхэн зориг, итгэл найдвар өгнө. Гараар бvсээ барьж байвал шийдэж байгаагийн шинж. Эрчvvд өөрөө ч мэдэлгvй хийдэг зарим хөдөлгөөн нь бvсгvйн тухай тvvний юу гэж бодож байгааг яг таг хэлээд өгдөг. Өөрт нь тун их таалагддаг эмэгтэй гаднаас ороод ирэхэд саяхан тайван налайж, онигоо ярин хөхөрч суусан эр яаж өөрчлөгдөн, өөрийгөө улам сайхан харагдуулах гэж янз бvр болж байгааг нь хөндлөнгөөс харахад инээд хvрмээр байдаг.

Тэр vсээ илж, гар нь зангиагаа засахаар өөрийн эрхгvй хvзvv рvv нь явна. Хэрэв зангиагvй бол тэр эр цамцны захаа засаж, огт байхгvй тоосыг мөрнөөсөө гvвж цамцныхаа ханцуйг засаж, товчийг товчилно. Гэхдээ энэ бvх хөдөлгөөнийг заавал хайртай бус, vнэхээр царайлаг сайхан хvvхэн ороод ирэхэд бvх л эрчvvд хийдэг. Харин тэр гараа бvсэндээ авч эрхий хуруугаа тvvний араар оруулж байвал энэ нь эр хvний догшин, шийдэмгий хvслийг илэрхийлж байгаа хэрэг. Ингэж тэр өөрийн дохио зангаагаар бэлгийн тачаал нь хөдөлж байгаа, бусдаас бvсгvйг харамлаж, тvvний төлөө "тулалдахад" бэлэн байгаагаа илэрхийлдэг.

Тэр таалагдаж байгааг эр хvнд яаж ойлгуулах вэ? Хэрэв таалагдсан залуудаа өөрийн хvслийг ойлгуулахыг хvсвэл тvvний хөдөлгөөнийг бага зэрэг өөрчлөн давтах хэрэгтэй. Гэхдээ энд зөвхөн эмэгтэй хvнд тохирох онцлог бий. Хэрэв эр хvн таалагдсан эмэгтэйдээ өөрийн бэлэг эрхтний орчим өөрөө ч мэдэлгvй харуулахыг хvсэж, гараа тэр хавьд байлган, бvсэндээ, эсвэл өмдний халаасанд хийж, алцайсхийн зогсож, суудаг бол ийм хөдөлгөөн эмэгтэйд нэг их зохихгvй нь мэдээж.

Харин бvсгvй уруулаа долоож, vсээ янзалж байвал энэ нь эр хvнд дохио болно. Эмэгтэй хvн бугуйгаа ил гаргаж, тvvнийгээ зөөлөн илэх нь эр хvнд их таалагддаг. Тэдний туйлын сонирхон анхаардаг зvйл бол эмэгтэйн хөл юм.Хөлний хөдөлгөөн эр хvнд эмэгтэйн тухай маш их мэдээлэл өгнө. Эхний vед өөрт чинь таалагдсан эр хvнтэй харьцахдаа хөлөө ачин сууж бай. Энэ нь "хамгаалалтын " дохио тул эр хvнд энэ эсэргvйцлийг дарах, хамгаалалтыг эвдэх зэрлэг өвгийн нь хvсэл бадраадаг. Дараа нь хөлөө ачихаа больж, зэрэгцvvлэн, сайтар хавчин суувал тvvнд эхний саадыг эвдэж чадсан мэт санагдаж, урам зориг нэмнэ.

Ингээд эцэст нь хөлөндөө тун багахан зай гаргаж суувал эмэгтэй шийдэмтгий хамгаалалтаас татгалзаж байгаа тул "ялалт" тун ойрхон байгааг тэр ойлгож, давшилтаа улам шийдэмгий vргэлжvvлэх болно. Ил тод дохио эрчvvдийн толгойг бvр мөсөн эргvvлнэ. Залуугийнхаа толгойг эргvvлэх эцсийн шатанд хөлөө ачиж, ил гарсан өвдөг, гуяа тvvн рvv харуулан сууна. Тvvний харц энэ vед хөл рvv чинь хулгана харсан могой мэт гөлрөн ширхэтийг анзаарвал тэр барьц алдаж эхэлж байна гэсэн vг. Энэ vед хөнгөн туфлитэй бол тvvнийгээ хагас тайлж хөлнийхөө хуруунд тээгдvvлэн унжуулж, ганхуулан тоглох нь хажууд нь байгаа эр хvнд эмэгтэй бvрэн итгэж байгаагаа илэрхийлсний тэмдэг, дохио болно.

Туфлээ нэг тайлж, хөлөө зөөлөн шургуулан углаж өмсөх нь эр хvний сексийн хvслийг дээд зэргээр бадраана. Хэрэв тvvний толгойг бvрмөсөн эргvvлэхээр шийдсэн бол та ачсан хөлөө аажмаар сольж, энэ vедээ эсрэг талд чинь суугаа залуудаа өөрийн хамгийн нууц газраа хальтхан харуулаад ав. Мөн алгаараа өвдөг, гуяа зөөлөн илэх нь энд эр хvний гар байлгахыг хvсч байгаагийн нууц дохио. Таны шилж сонгосон залуу чинь хичнээн мангардуу болхи байсан ч энэ бvхнийг тэр дор нь ойлгоно. Учир нь vvний тулд математикчийн ухаан огт хэрэггvй, олон зуун дамжсан эр хvний хvсэл тачаалын инстикт шийдвэрлэх vvрэг гvйцэтгэдэг юм шvv.
biz-s

No comments:

Post a Comment