Бүсгүйчүүд өөрсдөө ч төдийлөн анзаардаггүй боловч өдөр тутам тэд хийж байдаг. Үүнд эрчүүд унаж тусдаг ялдамхан үйлдлүүд. Эдгээр нь маш энгийн, ердөө л чиний өдөр тутмын хийдэг хэвшил болсон зүйлүүд байдаг гэнэ. Үүний талаар эрчүүд ингэж ярьж байна.
1. Найз бүсгүй маань үргэлж уруул өнгөлөгчөө гаргаж ирээд түрхдэг. Түүнийг нь харах заримдаа жаахан ядаргаатай санагддагч түүний маань уруул маш зөөлхөн байдаг.
2. Бүсгүйчүүд цүнхэндээ бүхнийг авч явдаг. Шархны лент, салфетка ер нь өөрт хэрэгтэй бүхнийг л. Энэ нь яг л өхөөрдмөөр жижигхэн аптек шиг санагддаг.
3. Би ажлаа хийгээд гэрээ цэвэрлэж амжихгүй байсан юм. Гэтэл нэг орой намайг ирэхэд сүйт бүсгүй маань бүхнийг цэвэрлэчихсэн байсан. Үүнийг хараад би үнэхээр их баярласан.
4. Эрэгтэй найзууд маань над руу ямар ч хэрэггүй утасдахыг би зөвшөөрөхгүй байсан. Харин уулздаг болоод удаагүй байгаа бүсгүй саань онцын шаардлагагүй мөртлөө над руу ярихад их сайхан санагддаг. Энэ нь намайг бодож байгааг мэдрүүлдэг гэх үү дээ.
5. Миний гар ширүүн, том цаанаа л хүчирхэг санагддаг. Харин нгайз бүсгүйн маань гар булбарай зөөлхөн, бас жижигхэн байдаг болохоор би түүний гарыг атгах дуртай. Яг л өөрийнхөө өмчийг барьж байгаа юм шигээр...
6. Нэг орой намайг ТВ үзээд сууж байтал найз бүсгүй маань хулганаас айгаад хашгирсан. Би түүн дээр очоод аврагч болох үед би өөрийгөө баатарлаг үйлс хийсэн юм шиг мэдрэмж төрсөн.
7. Тэр маш үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Надад тэр нь заримдаа дэндүү үрэлгэн мэт санагддаг боловч үнэхээр найз бүсгүй маань сайхан харагддаг.
8. Түүний орны даавуу нь маш гоё зөөлхөн. Яг л нялх хүүхдийн өлгий шиг. Угаасаа түүнтэй хамт байх нь сайхан мэдрэмж төрүүдэг.
9. Бусад бүсгүйчүүд шиг миний найз бүсгүй гадуур гарахадаа маш үзэсгэлэнтэй харагддаг. Нэг удаа намайг тэднийд очиход тэр линзээ аваад нүдний шилээ зүүчихсэн, үсээ хайш яйш боочихсон байдалтай намайг угтсан. Тэр маань ичиж байсан боловч түүний ийм сайхан амарч байгаа нь надад аятайхан санагдсан. Магадгүй би түүнийг ингэж харж чадах цөөхөн хүний нэг нь болохоор надад тэгж санагдсан байх лд аа.
10. Би найз бүсгүйдээ хайртай болсноо шинэ жилийн баяраах ланх мэдэрсэн. Тэр гараараа ил захидал хийж хүн болгонд өөр өөр үгтэй захиа бичихийг хичээж би түүнд тусалсан. Ганц бие залуучууд хэзээ ч үүнийг сайхан санагдахыг мэдрэхгүй байх л даа.
11. Би өөрийгөө аав болох болоогүй гэж боддог. Гэхдээ найз бүсгүйгээ бяцхан хүүхдийг өхөөрдөн тоглож байхыг хараад тэр хэзээ нэгэн цагт маш сайн ээж болно байх гэж нууцхан бодох болсон.
12. Найз бүсгүй маань манайд хонохдоо миний хувцасыг бүүр хуучны шорт, арван жилдээ өмсдөг байсан цамцыг маань өмссөн байх нь хөөрхөн харагддаг. Хэрвээ би тэр хувцсаа өмсвөл үнэхээр аймшигтай харандана даа.
13. Би найз бүсгүйнхээ хөлийн хумсаа будаж байхыг харах их дуртай. Хумсднуудаа нэг нэгээр нь нямбай гэгч нь эвлэгхэн будаж байхыг харахад үнэхээр эмэгтэй хүнд төрөлхийн гоо сайхны мэдрэмж байдаг юм шиг санагддаг.
14. Тэр надад цүнх, гадуур хувцас, түлхүүр гээд бүх юмаа бариулчихдаг нь надад заримдаа ядаргаатай санагддаг ч тэр надад ингэж итгэдэгт нь би баярладаг.
15. Эрчүүд тухтай орчинд дуртай ч яаж тийм байхаа тэр бүр мэддэгүй. Найз бүсгүй маань гэртээ үнэртүүлэгчтэй лаа тавихад маш гоё үнэртдэг. Бяцхан нууц хэлэхэд эрчүүд ямар нэг юмыг ерөөсөө анзаараагүй юм шиг байдагч үнэндээ бүүр дуртай болчихсон байдаг.
16. Бид 2 үаримдаа нэг зүйл дээр санал зөрөхөд тэр надад гомдчихдог. Тэр надаар аргадуулахыг хүсдэгч надад түүний тийм байгаа нь эгдүүтэй санагддаг.
17. Эмэгтэй хүн өсгийтэй гутал өмсхөөрөө маш чамин харагддаг. Найз бүсгүй маань өдөржин өсгийтэй гуталтай яваад хөл нь аймшигтай өвддөгч тэр үргэлж өмсдөг. Эмэгтэйчүүд сайхан харагдахын тулд тэвчиж чаддаг нь үнэхээр биширмээр санагддаг.
18. Би гайз бүсгүйнхээ гэрт очих бүрт тэдний хөргөгчинд миний идэх дуртай бүх л зүйл байдаг. Тэр намайг юу идэх дуртайг мэддэг нь надад таалагддаг.
19. Нэг өдөр би галын өрөөнд хоол хийж байгаад ороод ирэхэд тэр кино зүээд уйлчихсан сууж байлаа. Би түүнийг бага зэрэг шоолоод өнгөрсөн боловч түүний тийм их сэтгэлийн хөөрлөө ил гаргадаг нь надад таалагддаг. Учир нь эрчүүд бид тийм ч их сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргадаггүй шүү дээ.
20. Найз бүсгүй маань ажилдаа явахын өмнө миний зангиаг засч өгдөг. Энэ нь би өөрөө засч чаддаггүйдээ биш. Зүгээр л тэр надад анхаарал тавьж байгаа нь сайхан санагддаг.
21. Найз бүсгүй маань үсээ боочихсон байж байгаад задлах нь яг л клипэн дээр гардаг шиг тачаангуй харагддаг.
22. Бусад бүсгүйчүүдийн адил найз бүсгүй маань олон ангит кинонд дуртай. Би спортын нэвтрүүлэг үзэхийг хүсдэг боловч түүэмйхээр болоод хамт үздэг. Гэхдээ би кинон дээр гарч байгаа машиныг нь л үздэг. Гэхдээ түнийхээ сериал үзээд догдлож байгааг харахад өхөөрдмөөр байдаг.
23. Найз бүсгүй маань хөөстэй усанд удаан орох нь надад эвгүй байдагч би түүнийгэээ усан дотор нүв нүцгэн сууж байгаадаа гэж бодохоор нэг л гоё санагддаг.
24. Бүсгүйчүүд анх танилцсан өдрийнхөө ойг хэзээ ч мартдаггүй нь надад үнэлмээр санагддаг. Гэхдээ хэрвээ тар намайг мартлаа гэж гоочлохгүй бол шүү дээ.
25. Найз бүсгүйгээ гарахад бэлэн болчихсон байхад нь очиж авах гоё байдаг. Гэхдээ заримдаа түүнийг хувцаслаж байхыг харах нь надад илүү сайхан санагддаг.
26. Найз бүсгүй маань намайг өхөөрдмөөр нэрээр дуудахад би дуртай. Гэхдээ найзуудын маань хажууд дуудахад би эвгүй байдалд ордог.
27. Найз бүсгүй маань гоё машиныг үйлдвэрийнх нь нэрээр биш, өнгөөр нь тогтоодог нь надад хөөрхөн санагддаг. Гэхдээ тэр загвар зохион бүтээгчдийн бүгдийнх нь нэрийг зүстэй нь мэддэг шүү.
28. Найз бүсгүй маань намайг өөртэй нь хамт дэлгүүр явах дуртай гэж боддог. Гэхдээ би зөвхөн түүнийг янз бүрийн хувцас сольж өмсөж байхад биеийг нь харах гэж л хамт явдаг.
29. Тэр хамт байхдаа Mariah Carey сонсох дуртай. Би үргэлж гомдоллодог байсан боловч одоо бараг л дуртай болж байгаа. Учир нь тэр дуунууд сэтгэл санааг тайвшруулдаг юм шиг санагдсан.
30. Би түүнийгээ унтаж байгааг нь харах дуртай. Дэр тэврээд унтаж байгаа нь маш тачаангуй байдаг. Би түүнийг хамгаалж чадах ганц хүн нь юм байна гэж тэр үед боддог.
31. Тэднийд очих гэж би бараг бүтэн цаг явдаг. Намайг очиход найз бүсгүй маань зөвхөн надад зориулж хоол бэлдчихсэн байдагт нь би их дуртай.
32. Галын өрөөнд орох бүрдээ найз бүсгүй маань хормогч зүүдэг. Энэ нь яг л 50-иад оны гэрийн эзэгтэйтэй төстэй харагддагчя өхөөрдөм хөөрхөн байдаг.
33. Тэр миний хэлснийг мартахгүй тогтоодогт нь би дуртай. Ялангуяа хүмүүсийн төрсөн өдөр, баяруудаар надад их тус болдог.
34. Дэлгүүр хэсч ирснийхээ дараа авсан юмаа өмсөж үзүүлдэг нь надад хөөрхөн санагддаг.
35. Гадагшаа гарахын өмнө тэр надаас ямар харагдаж байгаагаа асуухад би гоё харагдаж байна гэж хэлдэг. Тэр миний санааг сонсдог нь надад таалагддаг.
36. Үарим хүмүүст нь энэ нь таалагдахгүй байж болно. Гэхдээ бид 2 хооолонд орохдоо бие биенийхээ аманд хийж өгдөг.
37. Би сагсны тэмцээнд явж байгаад дуртай пүүзээ алдчихсан юм. Нэг өдөр найз бүсгүй маань надад яг ижилхиэнийг аваад ирсэн байсанд нь би үнэхээр их баярласан.
38. Намайг ханиад хүрээд халуурч байгааг мэдэн гараа духан дээр минь тавиад "Чи зүгээр үү?, хонгор минь" гэж асуухад би бүр газар дээрээ хайлж урсах шахдаг.
39. Түүнийг надад зориулж онцгой дотуур хувцас өмсдөг нь таалагддаг. Тэр жирийн үед зүгээр л л даавуун дотуух хувцас өмсдөг.
40. Найз бүсгүй маань надтай хамт сууж сонжоо бөглөа дуртай. Би сонжоог нь тоохгүй байгаа юм шиг дүр эсгэдэгч дотроо хариу нь ямар байх бол гэж сэтгэл догдлон хүлээдэг. /Uptown сэтгүүлээс/
No comments:
Post a Comment