AIF.RU сайтад Оросын нэрт сэтгэлзүйч Нифонт Долгополовтой ярилцсан ярилцлагаас сийрүүлэн хүргэе. Тэрээр хэлэхдээ "бүсгүй хүн ямарч зан араншинтай байж болно. Тухайн бүсгүй эр хүнд таалагдаж байвал түүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй хүрдэг". Гэхдээ эрчүүд бас л "өөр ертөнц" тэднийг хэрхэн өөртөө татах, удирдах тухай 10 дүрэм танилцуулж байна.
1-р дүрэм
Түүний хэрэгцээг мэдэх.
Хамгийн чухал нь эмэгтэй та сонирхсон эрэгтэйгээ түүнд ямар зүйл хэрэгтэй байгааг мэдэж түүнийг хангахыг оролд. Хэрэв зүгээр ач холбогдолгүй зүйлсээр хэрэглээг хангах гэвэл тэр таныг ойлгохгүй. Зарим эрчүүдийг эцэг эх нь хүүхдүүдээ хүнд "ач холбогдолтой" бэлэг өгч байхыг мөн авч байхыг сургадаг. "Бэлэг заавал ач холбогдолтой", "Утга учиртай", "Хүүхдэд хэрэгтэй" гэх мэтчилэн заадаг. Тийм болохоор эрчүүд яг л өөрт нь хэрэгтэй бэлгэнд дуртай. Гэхдээ тэдэнд тэр сургааль тийм таатай байдаггүй.
2-р дүрэм
Түүнийг үнэлэмжийг хүндэтгэ.
Түүний зарчим, үнэлэмж, дүрмийг хүндэтгэ. Хэрэв бүсгүй таны амьдралдаа баримталдаг зарчим, үнэлэмж тань тухайн эр хүнээс илүү санагдвал түүнийг битгий шүүмжил. Түүнд шүүмжлэл маш төвөгтэй санагдана. Танд мэдэх хэцүүхэн байвал түүний хорыг малтаж байгаад ч болов ээжээс эхлүүлээд бусад эмэгтэйчүүд түүнийг яаж хүндэтгэж байсан талаар мэдэж аваад өөрт нь анзаарагдахгүйгээр бага багаар биелүүл.
3-р дүрэм
Түүнтэй найрсгаар харьц.
Бүх эрчүүдэд амьдралыг бүрдүүлэгч чухал зүйл бол амжилтанд хүрэх явдал. Тэр амжилт нь ямарч хүрээнд байж болно. Жишээлбэл "чи онигоог гоё ярих юмаа ч гэдэг юм уу эсвэл чи хорхог ёстой мундаг хийх юмаа" гэж магт. Бас боломж олдвол физологийн талаас биеийн энэ хэсэг чинь гоё байна тачаангуй харагдаж гэж хэлэхээ мартав.
4-р дүрэм
Түүний таалалд нийцүүлж хувцасла.
Түүний дотоод сэтгэхүй, хүсэл сонирхолд нь нийцүүлж хувцасла. Түүгээр дамжуулан сексийн чиг хандлагыг мэдэхийн зэрэгцээ дотно харьцааг өдөөх боломж олдоно. Ер нь эмэгтэй хүн өөртөө байнга анхаарал тавьж, эсрэг хүйстэнийхээ хүсэл сонирхолд нийцүүлэн хувцаслах нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж таныг хүндэтгэх бас нэг шалтгаан болно.
5-р дүрэм
түүнд байнга дэмжлэг үзүүлж бай.
Түүнтэй найрсгаар хүндэтгэлтэй харьцаж бай. Энэ нь физологийн талаас биш түүнд хүнд байдалд орсон үед "би чамдаа итгэж байна", "чи минь үүнийг хийж чадна", "чи минь үүнийг давж гарч чадна" гэх мэтээр тэгвэл тэр их урам зориг орох болно. Ер нь эрчүүдийг магтаад байвал улам өнгө зүс ороод амжилт гаргана гэж жигтэйхэн. Мэдээж тунг тааруулах хэрэгтэй. Манай бүсгүйчүүдийн зарим алдаа ийм үед нь "би чамд хэлж байсан", "чи дандаа ингэж байх юм", "чиний гараас юу ч гарахгүй" гэж ерөөс хэлж болохгүй энэ нь байдлыг улам дордуулна.
6-р дүрэм
Сэтгэл хөдлөлөөрөө бүү далайлга.
Ойлгомжгүй сэтгэл хөдлөлөө барьж бай. Эрчүүд эмэгтэй хүнээс бага сэтгэлийн хөдөлгөөнтэй. Тэр таныг ойлгохгүй, таны сэтгэл хөдлөлийг тэр дор нь хүлээж авахгүй бөгөөд хэрхэн хариу үзүүлэх аргаа олохгүй. Жишээлбэл бүсгүй хүний нулимс энэ таны гол хэрэгсэл, та юм л болбол уйлагнаад байвал түүний дургүйг хүргэнэ. Эрчүүд уян наалинхай бүсгүйчүүдийг таалдаг боловч эцсийн эцэст аливаад тайван уужуу, тэвчээртэй хүчирхэг эмэгтэйчүүдийг бүүр илүү сонгодог гэдгийг анхаараарай.
7-р дүрэм
Хэлэх үгээ зөв сонго.
Хэрэв эр эм хоёрын дунд үл ойлголцох байдал үүсвэл аль болох тайван хандах хэрэгтэй. Энэ тохиолдолд эрчүүд өөрийнхөөрөө зүтгэдэг, тэр болгон буулт хийгээд байдаггүй. Хэрэв энэ үед нь "бид ярилцах хэрэгтэй байна" гэж өндөр дуугаар харьцах юм бол түүнд өөрийгөө хэн ч биш, ганцаардсан мэт сэтгэгдэлтэй үлдэх болно. Харин ухаалаг бүсгүй та асуудал намжиж түүнийг тайвширсаны дараа эсвэл хэсэг хугацааны дараа чухам юу болсон тухай аргадаж, асууж өөрөөр нь яриулаарай. Эрчүүд бухимдсан үедээ асуудал зөвөөр хандаж чадахгүйгээр үл барам юу ч хийж чадахаа больсон байдаг.
8-р дүрэм
Түүнтэй нээлттэй бай.
Тэдэнтэй харьцах нэг асуудал нь нээлттэй байх. Тэдэнд дотоод сэтгэлдээ бүхнийг тээж, нээлттэй биш байснаас нуугдмал, хуурмаг зүйл их байдаг. Эрэгтэй хүнд аюулгүй байдал чухал зүйлийн нэг. Тэрээр эмэгтэй хүнтэй илэн далангүй байх явдал түүнийг танд маш их итгэдгийн шинж энэ нь эрчүүдийг үнэлж байна гэсэн үг.
9-р дүрэм
Өөртөө итгэлтэй бай.
Эмэгтэй та ямагт цоглог, өөртэй итгэлтэй, хараат бус байж биеэ авч явах нь эрчүүдийг татах бас нэг арга.
10-р дүрэм
Аливаа зүйлд сайн харилцаагаа хадгал
Эртний нэгэн сэтгэгч хэлэхдээ "Эрэгтэй хүн эмэгтэй хүнд хичнээн их хайртай байсан ч түүний сонирхол буурвал нэмэргүй" гэсэн байдаг. Тийм болохоор аливаа зүйлд сайн харилцаагаа хадгал
biznetwork.mn-s
No comments:
Post a Comment