rss
twitter
    ХЭН, ХААНА, ХЭНТЭЙ, ХААЖ, ЯАВ . . .

ХӨӨРӨЛДӨӨН , , ,

Thursday, December 17, 2009

Хүү төрүүлэхийн тулд...

Эмэгтэйчүүдийн, хүүхэд олохоос өмнөх үеийн хоол тэжээлэлт нь ирээдүйн хүүхдийн хүйсэнд нөлөөлөх боломжтой гэж эрдэмтэд тайлбарлсныг CNN мэдээлжээ. Хүүхэд тээхээс өмнө , эмэгтэйчүүд хэдий чинээ их колари агуулагдсан бүтээгдэхүүн хэрэглэнэ төдий чинээ хүү төрөх магадлалтай, харин тэжээллийн хязгаарлалтанд ихэвчлэн охин төрдөг байна.

Британы Оксфордын болон Экстерийн их сургуулийн эрдэмтэд 740 эмэгтэйн эхний жирэмслэлтийн явц дахь хоол тэжээлийг судалснаар нэгэн ард түмний итгэлийг баталгаажуулах баталгааг олжээ. " Бананаар хооллох тухай яриаг бид баталж чадсан. Банан нь их кали агуулдаг тул хүү төрүүлэх чадвартай " гэж Эксетерийн их сургуулийн биологийн мэргэжилтэн Фиона Мэтьюс өгүүлсэн байна. "

Сүүнээс охин төрдөг гэсэн түүх батлагдаагүй . Үнэн хэрэг дээрээ ихээхэн хэмжээний кальци нь хүү төрүүлэх ихээхэн магадлалтай . Бид хүү төрүүлэх боломжийг ихэсгэх энгийн аргыг олсон гэж Мэтьюс хэлжээ. "Хэрвээ та хүү төрүүлэхийг хүсвэл өндөр калорийн агуулгатай эрүүл хүнсийг , ялангуяа өглөөнийхөө цайн дээр хэрэглээрэй " гэж тэрээр New Scientist сэтгүүлд мэдээлжээ.

" Долоо хоногт нэгээс бага удаа амуу тариагаар хооллосон 43%-н эмэгтэйчүүдтэй харьцуулбал өдөр болгон амуу тариагаар хооллосон 59%-н эмэгтэйчүүд хүү төрүүлжээ "

Тэрчлэн , хүүхэд олохоос өмнө өндөр агуулгатай калори нь хүү төрүүлэх боломжийг ихэсгэдэг: 20 шинэ төрөлт болгонд дунджааар 10-11 хүү төрдөг гэж судлаачид мэдэгджээ.

No comments:

Post a Comment