Судлаачдын үзэж байгаагаар ганц бие хүмүүсийн эрүүл мэнд сайнгүй байдаг гэнэ. Ганц бие хүмүүсийн ихэнх нь тамхи татдаг учир тэдний арьс эрт хөгширдөг. Бас ганц бие хүмүүс голдуу ганцаарддаг учраас бухимдах, сэтгэл дундуур явах, айдас түгшүүртэй байх, нойргүйдэх, бэлгийн хэвийн амьдрал үгүйлэгдэх зэрэг олон асуудалтай тулгардаг байна.
Английн эмч нар ганц бие хүмүүст зориулж тусгай зөвлөгөө боловсруулжээ. Эдгээр зөвлөгөөнүүд нь гэр бүлтэй хүмүүсээс өөр бөгөөд хэд хэдэн онцлогтой гэнэ. Үүнд:
-Өглөө эрт босох
-Хүмүүстэй нийтэч байх
-Найз нөхдийнхөө ажил амьдралд санаа тавих
-Гоо сайхныхаа төлөө мөнгө үрж чаддаг байх
-Өөртөө итгэлтэй, тайван байх
-Хошин шогийн мэдрэмжтэй байх,
-Хэвлэл тогтмол уншдаг байх
-Ганцаардаж байгаа тухайгаа бодохгүй байх,
-Уйтгарлаж гунихгүй байх,
-Эсрэг хүйстэнтэйгээ заавал секс гэлгүй харьцдаг байх.
-Аль болох олон нийтийн газраар явах,
Уралдаан тэмцээн, олон нийтийн ажилд идэвхтэй оролцох.
-Ганцаараа ч хамаагүй дэлгүүр хэсдэг байх.
-Хоцрогдсон байдлаар бүү хувцасла.
-Ганц бие хүмүүс архи, тамхинаас хол байх нь чухал. Учир нь архи дарсанд дуртай ганц бие хүмүүсийг дандаа бүтэлгүй нөхөд хүрээлж байдаг.
No comments:
Post a Comment