Мэргэжил нь хүмүүний ахуй амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг. Нийгэмд ахиу дээд зиндаанд хүрэхийн тулд, хүндэтгэлтэй байр суурь эзлэж элбэг хангалуун амьдрахын тулд эмнэлэгийн, эрх зүйн, инженерийн, уран барилгын, эсвэл нягтлан бодогчийн мэргэжил эзэмшихийг үе үеийн хүмүүс эрмэлзсээр иржээ. Өөрөөр хэлбэл, мэргэжилтэн хүмүүс нь нийгмийн сор нь болж уг нийгэмдээ үйлчилж байдаг.
Гэтэл нэгэнт бүрэлдэн тогтсон мэргэжилтэй хүмүүсийн буюу мэргэжлийн төрх шинж нь нийгмийн эрчимтэй өөрчлөгдөлтөөс үүдэгдэж “эвдрэхэд” хүрчээ. Боловсролын ерөнхий түвшин дээшлэхийн хэрээр “мэргэжлийн болон мэргэжилтний” тоо ихээхэн олширсон ба үүний зэрэгцээгээр нийгмээс буюу олон түмнээс мэргэжилтэнд хандах хандлага нэлээд “үл итгэх” буюу “сэжиг-лэнгүй” байдалтай болсон байна. Энэ хандлагыг нийгмээс мэргэжилд буюу мэргэжилтэнд нийгэм итгэхүйн гол үндэс нь болж байдаг мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ ихээхэн доройтож байгаагаар голчлон тайлбарлах ёстой. Ёс зүйн хэм хэмжээнд ноцтой өөрчлөгдөлт гараагүй, гэхдээ бидний оршин буй энэ үед хууль ёсыг зөрчиж байгаа, түүний дотор мэргэжлийн хүмүүс эл үл бүтэх үйлд-лийг хийж байгаа тухайг олон нийтэд хүртээх үйл ажиллагаагаа хуулийн бо-лон олон нийтийн мэдээллийн байгууллагууд улам эрчимжүүлсээр байгаа би-лээ. Ийм нөхцөл үүссэн энэ үед мэргэжил оршин байх эсэх тухайн асуудал гарч ирсэн бөгөөд тухайлбал, итгэл хүлээлгэж болохооргүй болсон мэргэжлийн үйлчилгээг эрт орой хэзээ нэгэн цагт нийгэм хүлээж авахаа болих нь мэдээж учир тэрхүү мэргэжил мөхөхөд хүрэх нь гарцаагүй.
Мэргэжлийг нийгмийн ашиг сонирхол ба захиалгад нийцэлтэй байлгахын тулд мэргэжил бүрийг цаг үеийн шаардлагад зохицож байгаа эсэхээр нь шалгаруулж байх ёстой юм. Мэргэжлийн тулгын чулуу нь болж байдаг мэр-гэжлийн ёс зүй ч гэсэн гаднын орчинд дасан зохицож байх ёстой.
Нягтлан бодох бүртгэл, энэ талын мэргэжил нь хувийн капиталд суурилсан аливаа эдийн засагт заавал байх шаардлагатай. Энд бид нэгдүгээрт, мэргэж-лийн тодорхойлолт, мэргэжлийн онцлог шинж, тэрчилэн нэг ажил мэргэжлээр холбогдсон хэсэг бүлэг хүмүүсийн хоорондын ялгааг тодорхойлогч гол онцлог эдгээрийг тодорхойлох ба хоёрдугаарт, мэргэжлийн ёс зүйн хөгжлийн асуу-далд анхаарч англи-америкийн орнуудад сүүлийн үед боловсруулсан бүрт-гэлийн системийн үр дүнтэй танилцах болой.
МЭРГЭЖИЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Бидний оршин байгаа энэхүү ээдрээ нугачаа бүхий ертөнц дэх хүмүүний амьдрал нь тэр хүмүүн нийгмийн үе давхаргын аль түвшинд ямар байр суурь эзлэж (ямар мэргэжлээр ажиллаж) байгаагаар тодорхойлогдох бөгөөд энэхүү байр суурь олгогч “мэргэжлийн” тоо улам нэмэгдсээр байгаа нь ажиглагдаж байна. Ямар нэгэн тусгайлсан ажил гүйцэтгэж байгаа аливаа бүлэг хүмүүс өөрсдийгөө “мэргэжлийн” гэж нэрлэж болно. Ийм янзаар үсчин, зурагчин, гагнуурчин, будагчин, засварчин, барилгачин, тэр ч атугай авсчин буюу ор-шуулгын ажлын мастер гэхчлэнгийн олон мэргэжил байдаг. Мэргэжил бүхэн онцгой ач холбогдолтой гэдгээ товойлгох, нийгэмд нэр төр олж авах, улмаар мэргэжлээрээ нэлээд дээгүүр байр суурьтай болох гэсэн эрмэлзлэлтэй байдаг нь зүйн хэрэг.
Мэргэжил гэж юу вэ? гэдгийг:
“Мэргэжил нь зөвхөн мэргэжлийн мэдлэг, чадвар, дадал дүйд хамаарах ту-хайлсан дүрэм журам ба стандартыг даган мөрдөх явдал төдий бус, энэхүү тогтсон хэм хэмжээг практикт нийцүүлж хэрэгжүүлэх явдал юм. Үүний зэ-рэгцээгээр эрх мэдэл нь мэргэжлийн шударга журамтай нийцэн хослож байх ёстой. Хүмүүстэй харьцах үйлдлээс урган гарч буй мэргэжилтний үйл ажиллагаа нь ёс суртахууны талаарх нийт хүмүүн төрөлхтөний ойлголтоор тодорхойлогдох онцлог үүргийг тэрхүү мэргэжилтэнд оноодог юм.” Emmet,D. (1966). Rules, Roles, and Relations. Boston: Beacon Press гэжээ.
Ашиг олох нь аль ч мэргэжлийн гол зорилго биш, харин мэргэжилтний үйл-чилгээний түвшин, гүйцэтгэж буй ажлын чанар чухал ач холбогдолтой. Мэр-гэжлийн хөдөлмөрийн түвшин ахих тусам мэргэжилтэй ажилтанд улам илүү хариуцлага ноогдоно. Мэргэжлийн хүмүүс нь бие даасан байдлаар оршиж, тэрхэн тэндээ ажлаа хийсээр цалин пүнлүү авсаар байдаг гэж орчин цагт үздэг болсон нь дээр үеэс уламжлагдаж ирсэн (мэргэжилтнийг шүтэж байсан) үзэл баримтлалын хүрээнээс халин гарчээ. “Мэргэжилтэн” хэмээх үгийн утга санаа нь өнөө үед ихээхэн чөлөөтэй ухагдахуун болоод байна.
Мэргэжлийн үндсэн онцлог
Нийгэм судлалын үүднээс авч үзвэл мэргэжил нь:
-нийгэмтэй байнгын харилцан үйлчлэлээр бүрэлдэн тогтдог;
-албан ёсны болон албан бус харилцаагаар нийгэмд ач тус бүхий үүрэг гүйцэтгэдэг;
-мэргэжлийн амжилтынхаа суурь болгож өөртөө тохирсон үндсэн соёлыг бүтээдэг ажээ.
Нийгэм судлалынхаа материалд үндэслэн Гринвүд (Greenwood) хэмээх эрдэмтэн бүхий л мэргэжлийн онцлогт нийцсэн ерөнхий мөн чанарыг: а) онолын мэдлэг; б) нэр хүнд; в) нийгмийн дэмжлэг; г) зан үйлийн ёс зүйн дүрэм; д) мэргэжлийн соёл гэсэн таван зүйлээр Greenwood,E. (1957). Attributes of a profession Social Work тодорхойлон гаргасан байна.
Мэргэжлийн онолын мэдлэг
Орчин үед сайн дадал дүй нь мэргэжилтэй хүмүүсийг мэргэжилгүй хүмүү-сээс ялгах үндсэн шалгуур гэж тооцогдохоо больжээ. Мэргэжилд шүтэхүй буюу профессионализм нь мэдлэгт, өөрөөр хэлбэл, дадал дүйг практик үйл ажиллагаанд хөгжүүлэх боломж бүрдүүлэгч онолын үндэслэлд суурилдаг. Онол нь “ажлын арга барилыг практик үйл ажиллагааны тодорхой нөхцөлд улам боловсронгуй болгох үндэс” Greenwood,E. (1957). Attributes of a profession Social Work болдог. Иймээс хэн нэгэн хүмүүн мэргэжлийн шаардаг-дах түвшинд хүрэх нь оюун сэтгэхүйн болон практик ажлын туршлага эзэм-шилт байдаг бөгөөд харин дээд сургуулиар боловсрол олж авах нь практик үйл ажиллагааныхаа суурийг бүрдүүлснээр мэргэжилтнүүдийн эгнээнд дэвшин ороход чухал ул суурь нь болдог байна.
Мэргэжлийн нэр хүнд
Мэргэжлийн онолын бэлтгэлээр мэргэжилтэнд олгосон “мэдлэг нь мэргэ-жилгүй харанхуй бүдүүлэг хүмүүнээс түүнийг ялган харах боломжтой болго-дог юм” Attributes of profession . Үйлчлүүлэгч бүхэн мэргэжилтний мэдлэг, туршлагад нь найдаж зөвхөн түүний үйлчилгээг хүртэхийг урьтал болгодог нь зүй бөгөөд ингэснээр уг мэргэжилтний нэр хүндийг бататган өргөж, үзэл ба-римтлалыг нь улам “давуутай буюу дархан эрхтэй” болгож байдаг. Ийм янзаар мэргэжлийн нэр хүнд нь хоёр зүйлээр дэмжигдэж байдаг бөгөөд нэг нь мэр-гэжил өөрөө өөрийгөө (олж эзэмшсэн мэдлэг, цэгцлэгдсэн чадамж, мэргэж-лийн мэргэшлээрээ) дэмжин бататгаж байдаг ба нөгөө нь гаднын дэмжилт (үйлчлүүлэгч хэрэглэгчидээс мэргэжилтнийг урьтал болголт) юм.
Нийгмийн дэмжлэг
Мэргэжлийн нэр хүндийг нийгэм дэмжиж байх шаардлагатай. Энэ дэмжлэг нь мэргэжилтэнд хяналтын юм уу эрх дархын тодорхой эрхийг хууль зүйн дагуу олгож байгаагаар хэрэгждэг. Мэргэжилтнүүдийг магадлан итгэмжлэлд бэлтгэдэг сургалтын төвүүдэд тавих хяналтын эрхийг хэрэгжүүлж байгааг бо-лон “мэргэжилтнүүдийг шалгаруулалтад оруулах, шалгалт өгүүлэх, магадлан итгэмжлэх нөхцөл зэргийг тогтоож мөрдүүлэх эрх, тэрчилэн тухайлан авч үзэж буй үйл ажиллагааны хүрээнд эдийн засгийн давуу байдлын ба удирдлага-зохион байгуулалтын бодлого, стандартыг тодорхойлж нэвтрүүлэх эрхийг” үүнд хамааруулан нэрлэж болно Buckley,J,W. (1978). An exploration of professional identity, in S.E.Loeb Ethics in the Accounting Profession . Мэргэжилтэн хүмүүн үйлчлүүлэгчдийг арга зүйн асуудлаар тусгайлан, чухамдаа, нууцлаг байдалд хүлээн авч үйлчилгээгээ өгч буй нь үйлчлүүлэгчдийг олон нийтийн үзэл баримтлалын нөлөөнд өртөгдөхөөс хамгаалж байгаа хэрэг юм гэдгийг мэргэжилтний эдлэх эрх дархын нэг чухал нь гэж онцгойлон дурдууштай. Өөрөөр хэлбэл, мэргэжил гэдэг бол харьцангуйгаар бие даан оршигч бөгөөд өөрийгөө аяндаа зохицуулан залуурдагч юм гэсэн үг.
Зан үйлийн ёс зүйн дүрэм
Мэргэжил нь нэгэнт олон зүйл эрх, дарх эдлэдэг болсон учраас “дарх-лагдсан эрхээ хортойгоор ашиглах; энэхүү эрх мэдэл, эрх дархаа нийгмийн ашиг сонирхлоос дээгүүр тавьж зөвхөн хувийнхаа эрх ашгийг хамгаалахад ашиглах” гэсэн аюул хэзээ ямагт нүүрлэж байдаг гэж дээр дурссан Гринвүд Attributes of profession гэдэг номондоо онцлон тэмдэглэсэн аж. Ийм учраас мэргэжил бүр нийгмийн хяналтыг хангах үүднээс гишүүдийнхээ зан үйлийн горимыг тодор-хойлж чадахуйц ёс зүйн дүрэм боловсруулж мөрдсөнөөр үйлчлүүлэгч ба мэргэ-жилтэн хоорондын, мэргэжилтэн ба мэргэжилтэн хоорондын, мэргэжилтэн ба нийгэм хоорондын харилцааг зохицуулдаг байна. Энэхүү ёс зүйн дүрэм нь мэр-гэжилтнүүдийн хамтлагийн гишүүдэд сахилга хариуцлагын тодорхой журам мөрдүүлдэг учраас “тэдний үйлдлийг шүүмжлэн засах, хянан шалгах, болохгүй болох аваас дуулгаваргүй гишүүдийг үлдэн хөөх” гэхчлэнгийн боломж бүрдүүл-дэг Greenwood,E. (1957). Attributes of a profession Social Work . Энэ бүхэн нь эцсийн дүнд мэргэжлийн нэр хүндийг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ болой.
Мэргэжлийн соёл
Мэргэжлийн соёлд тавигдах шаардлагыг хэрэгжүүлснээр мэргэжлийн нэр хүндийг дэмжиж байдаг. Аливаа мэргэжил нь нийгэмд тодорхой үнэ цэнэтэй, зан үйлийн тогтсон хэм хэмжээ ба утгын томъёолсон тэмдэг (logo) бүхий, өөрөөр хэлбэл, эдгээрээр мэргэжлийн соёлыг бүрдүүлэн мөрдөж буй албан ёсны болон албан ёсны бус хэсэг бүлэг хүмүүс хоорондын харилцан үйлдлээр хэрэгжиж байдаг. Энд дурдагдаж буй үнэ цэнэ бол мэргэжлийн бат суурьтай нотолгоо, түүний үндэс юм. Ямар нэг онцлог байдал тулгарсан нөхцөлд мэргэ-жилтэн хэрхэн үйлчлэх вэ? гэдгийн мөрийн хөтөлбөр нь энэхүү дээр дурдсан үнэ цэнэд үндэслэсэн хэм хэмжээ байдаг болой. Томъёолсон тэмдэг, жишээл-бэл, лого, гоёос тэмдэг (грекээр emble’ma) бол тухайн тодорхой мэргэжлийн онцлогийг илэрхийлсэн бөгөөд тэрхүү мэргэжилд хамаатайг харуулах утга са-наа бүхий билэгдлийн тэмдэг юм. Мэргэжлийн аливаа байгууллагын гишүүд мэргэжилдээ үнэнч байж, тэр ажилдаа хүч чадал, авъяас билэгээ бүрэн зо-риулснаар ажил мэргэжлээрээ ахиу байр сууринд дэвших эрмэлзлэл бол мэр-гэжлийн соёлын нэгэн бүрдэл хэсэг нь байдаг. Ийнхүү мэргэжлээрээ өсөж ахин дэвшихүйн мөн чанар нь олон түмэнд болон нийгэмд тухайн мэргэжилтэн ямар нэг атгаг санаагүйгээр үйлчлэхээс өөрөөр ашиг хонжоо олохын төлөөний эрэлхийлэл биш болой Olson,W.E. (1978). Is professionalism dead? The Journal of Accountancy .
Хуулиар зөвшөөрөгдсөн сургалтын төвүүдээс олж авсан тусгай мэдлэг, мэргэжилтний шатлан сургалтыг зохицуулагч тусгай мэргэжилд тавигдах шаардлага, үйлдлийн ёс зүйн хэм хэмжээ, нийгмийн ашиг сонирхолд нийцэлт, дээр дурдсан бүхнийг зохицуулагч байгууллага байх явдал эдгээрийг мэргэж-лийн шинж төрхийн жагсаалтад оруулсан нь нягтлан бодох бүртгэлийн ном хэвлэлд, тухайлбал, Бенсоны бүтээл- Benson,H. (1981). The profession and the community The Australian Accountant -д тааралддаг.
Мэргэжил ба ажил эрхлэлт хоорондын ялгаа
“Мэргэжлийн шинж төрхийн жагсаалтад” хамаарах үндсэн хоёр төөрөгдөл байна гэж Бернс, Хага нар Burns,D.C, and Haga, W.J. (1977) Much about professionalism: A second look at accounting, The Accounting Review үзсэн байна. Энэ нь нэгдүгээрт, шинж төрхийн ихэнх нь мэргэжил гэж тооцож болохооргүй ажил эрхлэлтэд нэлэнхүйдээ хамаарч байдаг. Хоёрдугаарт, энэ жагсаалтыг үндэслэн мэргэжлийн ажил эрхлэлт гэж юу болохын шалгуур, тэрчилэн бай-саар байгаа мэргэжлийн байр байдлыг дээшлүүлэхийн шаардлага эдгээрийн аль алиныг тодорхойлох боломжгүй. Гринвүд энэ санааг Greenwood,E. (1957). Attributes of a profession Social Work дэмжээд, ерөөс шаардагдах бүх шинж тэмдгийг бүрэн багтааж, чандлан тодорхойлсон мэргэжлийн ангилал байдаггүй гэжээ. Мэргэжлийн болон мэргэжлийн бус бүлгүүдэд ийм байдал ноёрхдог бөгөөд гэхдээ мэргэжлийн бус бүлэгт энэ нь арай бага. Иймээс нийг-мийн үйл ажиллагааны олон төрөл зүйлийн ажлыг, тухайлбал, нэг хязгаарт нь байгаа нийтээр сайн мэддэг, нэр хүнд бүхий хууль эрх, анагаах ухааны зэрэг мэргэжлээс эхлээд, нөгөө хязгаарт нь байгаа шөнийн харуул манааны ажил, эсвэл гар хөдөлмөр мэтийн эрхэмлэл багатай ажил хүртэлх бүхий л төрлөөр авч үзэх нь илүү үр бүтээлтэй байх болой. Өмнө дурдсан дөрвөөс бусад бүх ажил мэргэжил нь дээрх хоёр хязгаарт хуваарилагдан байрших нь зүй.
Мэргэжлийн шинж төрхийг эзэмшсэн байх нь хувь хүмүүний профессио-нализм-(мэргэжил эрхэмлэлт)-ыг тодорхойлж буй хэрэг биш гэдгийг тэмдэглэх нь чухал. Мэргэжилтэн хүмүүн нь мэргэжлийнхээ “хөтлөгч хүч” нь болдог бө-гөөд тухайн хүмүүн үүнийгээ ажил үйлсээ чанартай хэрэгжүүлэхэд тууштай ашиглаж байдаг. Ийнхүү профессионализм бол:
“хөтлөгч хүч”-ний оршин тогтнохуй нь юм. Ямар ч нөхцөлд тухайн мэр-гэжилтний ажлын амжилт, бусдад туслаж дэмжих эрмэлзлэл, хамтран ажиллахад бэлэн байдал эдгээр нь хувийн ашиг хонжоо олох сонирхлоос ямагт түрүүлж байдаг учраас хамгийн тэргүүн эгнээнд мэргэжил тавигд-даг юм Mitchell, C.L. (1965) The criteria of a profession The Internal Auditor .
Профессионализм нь үнэнч шударга зан, мэргэн ухаан, үүрэг хариуцлага, мэдлэг боловсрол, ойлгон мэдрэх чадамж, дадал туршлага эдгээрийн цогцлол болох уран чадвар (эзэмшихүй буюу уран чадвартан болохуй) хэмээх мэргэж-лийн дээд түвшин рүүх тэмүүлэлд хөтлөгдсөөр байдаг болой. Ийм янзаар “дээд зиндааны” мэргэжилтэн хүмүүн ажлыг чанарын дээд түвшинд хийдэг, ха-рин мэргэжлийн бус гэгдэх хүмүүн нь чанаргүй хийдэг гэж үздэг профес-сионализмын талаарх уламжлалт ойлголт хуучирчээ. Энэ бүхэн нь хувь хүмүү-ний шинж төрхөөс хамаардаг бөгөөд хамгийн гол нь тэрхүү хувь хүмүүн ажил хэрэгт хэрхэн хандаж байгаагаас ажлынх нь чанар чансаа тодорхойлогддог болой.
МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ ГЭЖ ЮҮ ВЭ?
Гринвүд Attributes of a profession , Бернс, Хага Much about profession-alism нарын болон бусад эрдэмтдийн ажиглалтаар мэргэжил бүхэн гишүү-дийнхээ үйл ажлын горимыг тодорхойлсон ёс зүйн дүрэмтэйг тогтоожээ. Үе үе-ийн хүмүүс, түүний дотор нягтлан бодогч бүхэн үйл ажиллагааныхаа явцад ёс зүйн сонголт хийх асуудалтай тулгарсаар байдаг. Хөдөлмөрийн про-цесст тааралдах олон олон нөхцөл байдал нь хүмүүнийг ёс суртахууны хувьд буруу алхам хийхэд өдсөөр байдаг аж. Ийм учраас нягтлан бодогч нь нягтлан бодогч мэргэжлээ сайн эзэмшихүйд тавигдах үндсэн шаардлагын нэг нь ёс зүйн хувьд зөв үйлдэл хийдэг байх явдал Puxty,A., Sikka,P. and Willmott,H. (1994). Reform-ing the circle; Education, ethics and accountancy practices Accounting education юм. Ёс зүй бол хүмүүнлэг чанарын илрэл бөгөөд уламжлал ёсоор үүнийг нийгэм-эдийн засгийн систем бүрт “тосолгооны материал” нь байдаг гэж үзсээр иржээ. Мэргэжил бүхний ихэд эрхэмлэдэг зүйл бол ёс зүй. Ёс зүйн асуудлыг хэрэг-жүүлэх үндсэн хоёр зам буй Bowie,N. (1982). Business Ethics . Нэг нь өөрийгөө хянах хяналтын дотоод механизм, нөгөө нь гаднын хязгаарлал юм. Өөрийгөө хянах хяналтын дотоод механизмд ёс зүйн дүрэм багтдаг ахул гаднын хязгаар-лал нь төрийн зохицуулалт байдаг.
Ерөнхий буюу нийтлэг ёс зүй нь аль нь зөв, аль нь буруу гэдгийг тодор-хойлсон ёс суртахууны (бичигдсэн ба бичигдээгүй) хууль ёсыг авч үздэг. Ёс зүйт үйлдлийн горим дүрэм үүссэн түүхэнд хүмүүний зөв үйлдэлд урамшуулал хүртээх, буруу үйлдэлд шийтгэл оноох эрх бүхий Дээд тэнгэр буюу Бурхан чухал үүрэг гүйцэтгэсэн Noreen,E. (1988). The economics of ethics: A new pers-pective on agency theory, Accounting, Organizations and Society аж. (Энэ нь манай-хаар бол буян үйлдвэл энэ насандаа буянаа эдлэнэ, эсвэл хойт насандаа сайн хү-мүүн болж төрөх юм уу бурханы орон газарт очиж жаргана гэж “итгүүлэн номлодогтой”, харин нүгэл хилэнц үйлдвэл энэ насандаа зовлон эдлэнэ, төрөл арилжсаны дараагаар нэгбол хорхой шавьж юм уу чөтгөр шулам болно, эсвэл тамын тогоонд унана гэхчлэн “айлгадагтай” уялдаж аливаа ёс дэг анх үүссэн гэсэн үг биз ээ.) Ёс суртахуун бүрэлдэн тогтноход (өвөө эмээ, эцэг эхийн сургаал буюу) гэр бүл ба (үндэсний уламжлалт зан суртахуун буюу) соёл онцгой байр суурь эзлэнэ. Ёс зүйн эцсийн зорилго нь нийгмийн бүлгүүдийн дотоод харил-цааг төгөлдөржүүлэн бүрдүүлэхэд оршино. Ийм янзаар хүмүүн нь ёс зүйн хувьд гаднын шахалт дарамтгүйгээр өөртөө тодорхой үүрэг хариуцлага хүлээх болдог байна.
Ёс зүй нь олон зууны туршид ёс суртахууны тухай гүн ухааны сургаал болж ирсэн билээ. Ёс зүй нь хүмүүсийн үйл хөдлөл ба хүмүүн бүр хэрхэн амьдрах ёстойн суурь зарчим ба ойлголтыг судлана. Зуун бүр ёс зүйн талаар тодорхой ойлголттой байсан. Гэхдээ хүмүүн бүр нийт хүмүүн төрөлхтөний ашиг тусын тулд ажиллах ёстой гэсэн цорын ганц ерөнхий зарчим үеийн үед оршсоор иржээ. Жишээлбэл, мэдлэгийг зөв зүйтэй үйлдлийн үр ашигтай үндэс гэж Сократ Sokrates-манай эрины өмнөх 470 юм уу 469 оноос 399 он үзэж байжээ. Эр зориг ба шударга ёс нь хувь хүмүүнийг ч, нийгмийг ч аз жаргалд хүргэнэ гэж Аристотел Aristotele’s, манай эрины өмнөх 384-322 он үздэг байж. Локк Locke John, 1632-1704 ёс зүй бүхий үйлдэл ба ёс суртахууны зарчмыг хүмүүж-лээр болон ойлгон мэдрэхүйгээр олж авдаг, иймээс энэ нь “хууль бүтээхүйн” үндэслэл болдог хэмээн итгэж байв. Хьюм Hume Joseph, 1777-1855 нь хийж гүйцэтгэвэл зохих ажлын тухай бус, харин үнэхээр хийж гүйцэтгэсэн ажлын өнгөрсөн туршлагаарх ажиглалтыг үндэслэн ёс зүйг тайлбарлаж байжээ. Кант Kant Emmanuel ,1724-1804 өөрийгөө хянахуй нь үүрэг хариуцлагаа мэдэрч байгаагийн ёс суртахууны дээд мэдрэмж гэж үздэг байж. Милл Mill John Stuart, 1806-1873 буянт үйлсийг дээдлэж буй үйл ажил бүхэн зөв зүйтэй гэж үзэж байв Mautz,R.K. and Sharaf,H.A. (1961). The Philosophy of Auditing . Гэх-дээ дээр дурдсан үзэл санаа бүхэн нь оршин байсан улстөр, эдийн засаг, соёлын байгууллынхаа гүн ухааны үндэслэлийг бүрдүүлсэн боловч ёс зүйн асуудлыг цогцоор шийдэх арга зүй болж чадаагүй юм.
Мэргэжил хөгжихийн хэрээр “мэргэжлийн ёс зүй” хэмээгдэх ёс зүйн шинэ төрөл үүсэв. Энэ нь тодорхой мэргэжлийн төлөөлөгч - гишүүний үйл ажлын ёс зүйгээр хязгаарлагдмал хүрээг хамарсан ёс суртахууны асуудлуудтай холбоо-той. Үйл ажлын нийтээр зөвшөөсөн хэм хэмжээг нягтлан бодох бүртгэлийн практикаар үүссэн нөхцөл байдалтай дүйцүүлэн зохицуулснаар “хэм хэмжээ-ний шүүлтүүр”-ийн үүргийг хэрэгжүүлдэг. Ёс зүй нь агуулгаараа ёс сур-тахууны хувьд зөв сонголт хийхүйн дүрэм учраас хэм хэмжээ буюу норматив юм. Ёс зүй нь тухайлсан нөхцөлд тохирсон ёс суртахууны тодорхой эргэ-цүүллийг бүрдүүлэн тогтоох арга зүйг тодорхойлдог учраас үүнийг бас хав-сарга шинжлэхүй ухаан гэж үзэж болно Powers,C.W. and Vogel,D. (1980). Ethics in the Education of Business Managers .
Мэргэжлийн ёс зүй нь гүн ухааны болон нийгмийн хэрэглээ бүхий байдаг Loeb,S.E. (1984). Codes of ethics and self-regulation for non-public accountants Journal of Accounting and Public Policy . Гүн ухааны талд (юу нь зөв, юу нь буруу гэдгийн талаарх) ёс суртахууны асуудлууд багтдаг бол нийгмийнхэд нь мэр-гэжлээ эрхэмлэхүйн буюу профессионализмын үүднээс өөрийгөө зохицуулж өөртөө хяналт тавих асуудал ордог. Нэгдэх хэрэглээ нь “үүрэг хариуцлагаа ухамсарлахуй” хэмээх агуулга бүхий ёс суртахууны үйлдэлтэй холбоотой. Хоёрдахь хэрэглээ нь тодорхой зорилтыг шийдвэрлэх онцгой эрхийг нийгмээс мэргэжилд найр тавин олгож байдгаар нөхцөлдөж байдаг болой.
Нийгмийн хяналтыг хангахын тулд мэргэжил нь гишүүдээ удирдан зохицуу-лах (ын тулд боловсруулсан) дүрэмтэй байх ёстой. Нийтлэг агуулгаараа эл дү-рэм журам нь “тухайн мэргэжлийн хүмүүсийн зан авир, харьцаагаар нийгмийн итгэлийг хадгалж байхад түлхэц болохуйцаар бодож боловсруулсан журам, сургамж”-ийг нэгтгэсэн “ёс зүйн дүрэм” болж мөрдөгддөг Carey,J.L. (1978). The realities of professional ethics, in S.E. Loeb Ethics in the Accounting Profession . Ийм байдлаар мэргэжлийн бүлэг бүр нийгмийн эрэлт, ашиг сонирхлыг ханга-хад чиглэсэн дүрэм журмыг өөрсдөө гаргаж мөрддөг. Гэхдээ тухайн мэргэж-лийн бүлгийн гишүүдийн зан авир нь нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангах-гүйд хүрэх ахул мэргэжил өөрийгөө зохицуулж байх эрх дархыг нь нийгмийн зүгээс хориглох юм уу өөрчлөх эрсдэл хэзээ ямагт оршсоор байдаг.
Мэргэжлийн ёс зүйн дүрмийн ач холбогдол
Ёс зүйн стандарт нэвтрүүлэлт бол ёс суртахууны хэм хэмжээг мэргэжлийн бүлгийн гишүүдэд ердийн аргаар ятган ойлгуулалт төдий зүйл биш билээ. Хэдийгээр тийм боловч энэ нь мэргэжлийн нийгэмлэгийн гишүүд өөрсдийнхөө үйлдлийг ёс суртахууны шаардлагад дүйцүүлж байх, тэрчилэн ёс зүйн зөрчлийг илрүүлж, ёс зүйн хувьд буруу үйлдэлд хориг саад тавих зэрэгт ач тустай юм. Ёс зүйн хэм хэмжээг Боуланжер, Вейланд нар Boulanger, R. and Wayland,D. (1985). Ethical management: A growing corporate responsibiliyty CA Magazine :
• мэргэжлийн нийгэмлэгүүдийн гишүүд үйл ажиллагааныхаа ёс суртахууны асуудалд ихээхэн анхаарал тавьдаг;
• даамал нар хялбар гэмээр зөвлөмж өгөхдөө ч гэсэн ёс зүйн дүр-мээ баримтладаг;
• хийсвэр санаа бодлыг ч гэсэн тухайлсан нөхцөл байдалд тохиро-хуйц хэлбэрт оруулдаг;
• мэргэжлийн бүлэг бүрийн гишүүд нийтээрээ ихээхэн эвсэг бө-гөөд жигд арга барилаар ажилладаг;
• мэргэжлийн нийгэмлэгийн гишүүдийн үйл ажиллагааг болон мэргэжлийн бодлогыг удирдан зохицуулах талаарх мэргэжлийн стандарттай байдаг;
• мэргэжлийн нийгэмлэгийн гишүүд өөрсдийн ажлыг үнэлж бол-дог;
• мэргэжил нь ёс зүйн дүрэм журмын талаарх мэдээллийг гишүүд-дээ болон нийгэмд түгээж байдаг;
• шүүмжлэлд өртөгдсөн гишүүд уг шүүмжлэлийг зөв хэмээн хү-лээж авдаг гэсэн энэ хэдэн зүйлээр тодорхойлсон байна.
Ёс зүйн дүрэм нь тодорхой үйлдлүүдээр дэмжигдэж байх ёстой. Мэргэж-лийн удирдах байгууллага нь гишүүдийнхээ практик үйл ажиллагааг ажиглан хянаж, зөрчил гаргагчдад шийтгэл оноож байх шаардлагатай Boulanger, R. and Wayland,D. Ethical management .
Нягтлан бодогч мэргэжил дэх мэргэжлийн ёс зүйн хөгжил
Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн ёс зүй нь хувьсал өөрчлөгдөлтийн хэмээр хөгжиж ирсэн Brown,H.J. (1975). Professional Ethics in Required Auditing Courses in the Education of Public Accountants Unpublished doctoral disserta-tion бөгөөд ёс зүйн хэм хэмжээний хөгжилд түүний практик чиглэл яруу то-доор илэрч байна Carey,J.L. (1978). The realities of professional ethics, in S.E. Loeb Ethics in the Accounting Profession .
1844 онд Их Британид Хамтын үйлдвэрийн газрын хууль анх үйлчилж эхэлс-нээр үүдэгдэж нягтлан бодогч нарын үйл ажиллагаа санхүүгийн бүртгэлийн талбарыг төдийгүй итгэмжит хяналт (аудит) ба дампуурлын прогнозчиллын салбарыг хамарч аажимдаа өргөжиж ирсэн байна. Нягтлан бодогч нарт ний-гэм итгэх итгэл энэ мэргэжлийн өсөлттэй зэрэгцэн явагджээ. Гэхдээ нягтлан бодогч нар хийж гүйцэтгэсэн ажлынхаа чанар чансаа эргэлзээгүй гэдэгтээ ит-гэлтэй, хэнээс ч, юунаас ч хамааралгүй тусгаар бөгөөд мэргэжлийн мэдлэг сайтай байснаар мэргэжлийнхээ нэр төрийг хамгаалж нийгмийн итгэлийг мэр-гэжилдээ хандуулж чаддаг билээ.
Нягтлан бодогч нар нь нийгэм, үйлчлүүлэгчид, бусад нягтлан бодогч нар гэ-сэн гурван бүлгийн ашиг сонирхолд тулгуурласнаар тусгай дүрэм журмаа бо-ловсруулдаг байна. Бүлгүүдийн ашиг сонирхол хоорондын зөрчлийг шийдвэр-лэхдээ бусад нягтлан бодогч нарын урьтал болгож байгааг үндэс болгодог. Нийгэм нь хамгийн том бүлгийн хувьд хамгаас илүү урьтламж (буюу давуу тал) бүхий юм. Нягтлан бодогч нарын зан авирын буюу үйлдлийн хамгийн их түгээмлийг нь нэгтгэснээр юм уу эсвэл ашиг сонирхлын зөрчил гарсан үед, тэрчилэн мэргэжлийн нэр хүндэд аюул нүүрлэж ирсэн үед үүсэж байсан тодорхой нөхцөл байдлын туршлагаас шигшин шилж авсанаар мэргэжлийн дүрэм журамд тусган оруулж боловсруулсаар ирсэн байна. Ёс зүйн дүрэм ийн-хүү боловсрон хөгжиж ирсэн ба харин горим журам нь гадаад орчны нөхцөл байдлын хувиралт өөрчлөгдөлттэй уялдаж өргөжих юм уу өөрчлөгдөж иржээ. Тэмдэглүүштэй нэгэн зүйл бол нягтлан бодогч мэргэжлийн сурталчилгаанд тавьж байсан хоригийг тун саяхан хүчингүй болгосон явдал. Ийм хориг тог-тоосны улмаас нягтлан бодогч мэргэжлээрх хууль эрхийн үйлчилгээний болон сурталчилгааны горимыг хэрэгсэхээ болих нийгмийн болон эдийн засгийн нөхцөл байдал АНУ-д 1978 онд бүрдсэн аж. Үүнтэй адил нөхцөл байдал 1984 онд Их Британид болон Австралд, 1986 онд Шинэ Зеландад үүсэж байв. Энэ бүхэн нь нягтлан бодогч мэргэжил өөртөө хүлээсэн үүргийнхээ дагуу бие даасан, шударга, бодитойгоор мэргэжлийн стандартыг баримтладаг зарчимд нь итгэсэн бизнесийн хүрээнийхэн, хянан зохицуулагч байгууллага, нягтлан бодох бүртгэлийн тайлангийн мэдээлэл хэрэглэгчид эдгээрийн эрэлт шаард-лагад нийцэж байдгийг гэрчилнэ Mintz, S.M. (1992). Cases in Accounting Ethics and Professionalism Second edition .
Орчин үед нягтлан бодогч мэргэжил нь зарим улсад хэсэг тус бүр өөрийн гэсэн ёс зүйн дүрэм бүхий хэд хэдэн бүлэгт хуваагддаг байна. Гол бүлгийг мэргэшсэн нягтлангууд бүрдүүлдэг ба бусад нь дотоод аудитор, удирдлагын тооцоо-шинжилгээний мэргэжилтэн, санхүүгийн даамал нарыг эгнээндээ багтаасан байдаг. Нягтлан бодогч нь нэг юм уу хэд хэдэн нийгэмлэгийн ги-шүүн байж болдог аж. Арилжааны байгууллагуудын нягтлан бодогчдын болон нягтлан бодох бүртгэлийн онолчдын үйл ажиллагааг зохицуулахад зориулж ёс зүйн дүрэм буй болгосон хэмээх үзэл баримтлал сүүлийн үед элбэг тааралдах боллоо Loeb, S.E. (1984). Codes of ethics and self-regulation for non-public accountants: A public policy perspective. Journal of Accounting and Public Policy .
НЯГТЛАН БОДОГЧ МЭРГЭЖИЛД МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН
ШААРДЛАГА
Материал баялгийн дахин хуваарилалт, орлогын тэгшитгэлт, дээд мэргэжил эзэмших боломж бүрдэлт, цахим тооцоолууржилт, нийгмийн үйлчилгээ өргө-жилт эдгээрийн ачаар сүүлийн (2000 он хүртэлх) арван жилд нийгмийн бүтэц өөрчлөгдлөө. Энэ нь мэргэжилтэнгүүдийн амьдралд нөлөөлөхгүй байж чад-сангүй. Санхүүгийн болон улстөрийн төрөл бүрийн хямралын үр дагавар нь зөвхөн нийгэмд төдийгүй нягтлан бодогч мэргэжилд хүртэл туссан. Нягтлан бодогч бүрийг болон энэхүү мэргэжлийг бүхэлд нь хамарсан ёс зүйн олон асуудал хөндөгдөж байлаа. Бүртгэлийн мэргэжилд нийгмийн итгэл алдагдах нь хортой үр дагавартай учир нягтлан бодогч нар ажлынхаа чанарыг сайж-руулах алхам хийж нийгмийн хандлагадаа өөрчлөлт хийх шаадлагатай болдог.
Нягтлан бодогч мэргэжилд орсон өөрчлөгдөлт
Нягтлан бодогч мэргэжил нэлээд хэдэн өөрчлөгдөлтөд өртөгдөөд байгаа билээ. Энэ нь шинэ төрлийн үйлчилгээ үүсэж, мэргэжилтнүүдийн мэргэшлийн чансаа улам ахиж байгаа, үүний зэрэгцээгээр нягтлан бодогчдын жижиг пүү-сүүд бөөгнөрөн нэгдэж байгаа эдгээрээр тайлбарлагдана Olson,W.E. (1978). Is professionalism dead? The Journal of Accountancy . Зөвлөлгөө, маркетингийн үйл-чилгээ, удирдлагын судлагаа, зорилтот төлөвлөлт, татвар төлөвлөлт ба сан-хүүгийн бусад үйлчилгээ эдгээр нь мэдээллээрх үйлчилгээний шинэ төрөлд ха-маарна Reed,R.O. (1985). An American accounting dilemma: Professionalism vs commercialism The Chartered Accountants in Australia .
Нягтлангийн ажил зөвхөн данс хөтлөлт, хяналт шалгалт ба дампуурал прогнозчилол байсан тэр үеийнхээс өнөө үеийн энэ мэргэжлийн ажлын агуулга ихээхэн хол түрүүлсэн нь эргэлзээгүй. Бүртгэлийн ажлыг зарим судлаачид “бүртгэл-тооцооллын аж үйлдвэрлэл” гэж нэрлэсэн нь буй Olson,W.E. (1978). Is professionalism dead? The Journal of Accountancy .
Гэхдээ үйл ажиллагааныхаа хүрээг тэлж, байр сууриа бэхжүүлсээр байгаа ч гэсэн нягтлан бодох бүртгэл мөн л урьдын адилаар олон асуудалтай тулгар-саар байгаа юм. Материализм (энэ ойлголт нь өнөө үед эд мөнгөний шунал гэ-сэнтэй дүйх болов уу), үл тоомсорлохуй (скептицизм буюу аливаа эхлэл санаач-лагыг хүнд суртлаар дарамтлахуй гэсэн утга), ичгүүр сонжуургүй байдал (цинизм буюу илэн далангүй бүдүүлэг явдал) нь ёс зүйн үнэ цэнийг давамгайлан дарж байгаа тэр нийгэмд (нягтлан бодогч) мэргэжил оршин байх нэг үндэс нь болдог байна. Гэтэл нягтлан бодогч-мэргэжилтэнгүүд нийгмийн бодлогод нөлөөлж байгаагийн улмаас бидний ашиг сонирхлыг хохироож байна гэж нийгмийн өргөн хүрээнийхэн үздэгээс эл мэргэжил тэр хүрээнийхний байнгын ажиглалт хяналтын доор байж байгаа юм. “Хүрээлэн буй орчин өөрчлөгдөлт” ба мэргэжлийн дотоод дахь өрсөлдөөн нь мэргэжил, бизнесийн хүрээнийхэн хооронд, тэрчилэн мэргэжилтэнгүүдийн хүрээ хооронд зөрчилдөөн үүсэхэд хүргэдэг байна.
Профессионализм (мэргэжил эрхэмлэхүй шинж) ба меркантилизм (наймаа
эрхэмлэхүй шинж)
Хязгаарлагдмал нөөц бүхий нөхцөл дэх капиталын зах зээлийн үр ашигт байдал нь санхүүгийн мэдээллийн найдвартай чанар, зохистой ба ойлгомжтой байдал, зэрэгцүүлэгдэхүйц шинж эдгээрээс ихээхэн хамаарна. Ийм мэдээллийн анхдагч эх сурвалж нь чухамхүү нягтлан бодох бүртгэлийн тайлан байдаг. Санхүүгийн (бүртгэлийн) нягтлан, тэрчлэн бие даасан аудитор (буюу хянан шалгагч) нар санхүүгийн тайлан бүрдүүлэхдээ нэр төр бүхий мэргэжлийн ажил хэрэгжүүлж байгаа гэдгээ хариуцлагатайгаар ухамсарлаж, ажлын арга зүйн стандартыг мөрдөж, зан үйлийн ёс зүйн дүрмээ баримтладаг байх ёстой. Иймээс санхүүгийн нягтлангууд хувьдаа ашиг хонжоо олохын төлөө бус, нийг-мийн шаардлага, захиалгыг биелүүлэн үйлчилж, ийнхүү гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг бахдан харж хувийнхаа хэрэгцээг хангаж байна гэдгээ ухамсарладаг байх чухал.
Гэтэл нягтлангийн мэргэжил 1970 оноос эхлэн өрсөлдөөнт тэмцэлд татагдан оржээ. Нягтлан бодогч нарын бие даасан тусгаар байсан байр суурь нь ганхаж эхлээд профессионализм (мэргэжил эрхэмлэхүй шинж), меркантилизм (наймаа эрхэмлэхүй шинж) хооронд зөрчил үүссэн Reed,R.O. (1985). An American accounting dilemma: Professionalism vs commercialism The Chartered Accountants in Australia байна. (Энэ зөрчлийн агуулга нь нягтлангийн мэргэжилтнүүд нийгэм-дээ ухамсараараа үйлчлээд, ажиллаж буй газраасаа өгсөн цалин хөлсийг нь хүртээд хуучин байдлаараа байж байх уу?, эсвэл мэргэжлийн үйлчилгээгээ үнэлж бизнес хийх үү? гэсэн энэ хоёрын алиныг нь эрхэмлэх вэ? гэдэгтэй холбоотой байж). Нягтлан бодогч мэргэжлийн нөлөө, ялангуяа нягтлан бодох бүртгэ-лийн томоохон пүүсүүдийн нөлөө эрчимтэйгээр өсөж ирлээ. Эдгээр пүүс өөр хоорондоо нэгдсэнээр олон улсын тавцанд гарч үйл ажиллагааныхаа цар хэм-жээ, бүтцээрээ дэлхий дахиныг хамарч буй явдал бол ийнхүү мэргэжил гэхээсээ бизнес болсныг тодоос тод гэрчилж байна Editorial (1985). Professionalism on the line? Accountant’s Magazine .
Нийгмийн болон хувийн сонирхол
Профессионалзм, меркантилизм хооронд үүссэн зөрчилдөөнтэй нягт хол-боотой нөхцөл нь нийгмийн болон хувийн сонирхол юм. Аливаа мэргэжил ор-шин тогтнохын эрх зүйн үндэс нь уг мэргэжлийн хүмүүн хийсэн ажлынхаа тө-лөө цалин хөлс авч байгаагийн хувьд тодорхой хариуцлага хүлээж, ашиг со-нирхлоо түүндээ захируулж чадсанаар нийгмээс дэмжлэг авч байх явдал юм. Тухайлсан мэргэжилд хамаарал бүхий бүх хүмүүс нийгэмд ач тустай ажил үйлчилгээ хэрэгжүүлэлтийг эрхэмлэн хувийн ашиг сонирхлоосоо дээгүүр тавьж, өөрөөр хэлбэл, альтруизм-(мэдлэг чадвараа бусдын сайн сайхны төлөө өөрийнхийгөө умартан харамгүй зориулах)-ыг урьтал болгон ажиллах ёстой.
Гэтэл нягтлангийн мэргэжил сүүлийн жилүүдэд туйлын зорилтоосоо ухарлаа Parker,L.D. (1994). Professional accounting body ethics: In search of the private interest Accounting, Organizations and Society . Үүний өнгө аяс нь нягтлангийн мэргэжлийн уламжлалт шинж төрхөөр тодорхойлогдож буй биш, гол цохилтоо “бизнесийн буюу арилжаа наймааны үр ашиг”, “ажил хэргийн чанар чансаа”, “бодит байдал” руу “гөжүүдлэн”чиглүүлж байгаа юм Editorial (1985). Professionalism on the line? Accountant’s Magazine . Нягтлангууд заримдаа хувийн ашиг сонирхлоо эд материалын бодит үнэ цэнээр хэмжин тогтоодог болжээ. Иймээс нягтлангуудын зорилго нь нийгмийнхтэй дүйцэхээ больж байгаа нь илт болсон нь хачирхам нөхцөл байдлыг буй болголоо. Нягтлан бодогч нар өөрсдөө богино хугацаанд ашиг олз олох үүднээс үйлчлүүлэгчид-тэйгээ “эвсэн хуйвалдах маяг”-аар ажилладаг болсон нь өмнөх үеийнхээ нягт-лангуудын олон жилийн туршид чармайж байж бүрдүүлсэн мэргэжлийн нэр төр, мэргэжлээ эрхэмлэх ёсыг хөсөрдүүлэн гутааж байна.
Нягтлан бодогч мэргэжилд нүүрлэсэн аюул
Өмнөх үед AICPA-(American Institute of Certified Public Accountants – Амери-кийн мэргэжсэн нягтлан бодогчдын институт)-ийн дарга, тангарагтан нягт-лангуудын ажлын стандартын тусгай хорооны ахлагч асан Жорж Д. Андерсен 1985 онд Зөвлөлдөө хандаж:
“Мэргэжил эрхэмлэхүйн үндсэн үнэ цэнэд хамаарал бүхий хянамгай төлөв байдал, болгоомжлол, үнэнч шударгын зарчмыг хөсөрдүүлэх явц нь өмнө хэзээ ч үзэгдэж байгаагүй тийм эрчмээр явагдсан. Иймээс манай мэргэж-лээр олон нийтийн ашиг сонирхолд үйлчлэх боломжийнх нь талаас авч үзвэл нягтлан бодогч мэргэжилд аюул тулгарлаа” хэмээн тэмдэглэсэн байна.
Үнэхээр ч нягтлан бодогч мэргэжил түүхийнхээ эгзэгтэй үед орлоо. Капи-талист нийгэм баян чинээлэг оршихуй нь хамаарч байдаг санхүүгийн мэдээл-лийн үнэн магадад нягтлан бодогч мэргэжлийнхэн түүхэн явцад бүрдэж тогт-сон үүргийнхээ дагуу гаргаж буй нотлогоонд нь санхүүжүүлэгчид, зээлдүүлэгч нар итгэхээ больж байна Wood,A.M. (1985). What must be done: A report from the POB The Journal of Accountancy . Нягтлан бодогч мэргэжилд гарсан үндсэн өөрчлөгдөлтөөр өдөөгдөж нийгэмд үүссэн “зөрүүдлэл” нь энэ мэргэжлийн нэр хүндэд зорилго чиглэл бүхий бөгөөд ихээхэн хүчтэйгээр заналхийлж байна Zeff,S.A. (1987). Does the CPA belong to a profession? The Accountant’s Magazine . Цадигаа алдаж хувиа хичээх явдал илэрхий болж, энэ чиглэлээрх “уралдалт” нь нягтлан бодогч мэргэжлийн практикт урьд өмнө огт үзэгдэж дуулдаж бай-гаагүй хурц хэлбэртэй болж байна.
Нягтлангийн мэргэжлээрх сурталчилгаанд тавьсан хоригийг цуцласны зэ-рэгцээгээр боловсролын түвшин өссөн, нийгэмд мэдээлэл хүртээлт улам өр-гөжсөн зэргийг харгалзан үзвэл бүртгэлийн мэргэжил, мэргэжилтний эсрэг чиглэсэн шүүн таслах ажиллагаа өргөжих нь гэж болохоор боллоо. Мэргэж-лийн бие даасан байдал алдагдах, ажлынх чанар доошлох, олныг төөрөгдөлд оруулсан шударга бус сурталчилгаа явуулах, меркантилизм-(арилжаа наймаа-ны буюу бизнесийн үзэл)-ын үзэл санааг дэлгэрүүлэх, шуллагын буюу мөлжлө-гийн үнэ тогтоох, байгууллагын мэдээллээр наймаа хийх, тусгаар хянагчийн (буюу аудиторын) дүгнэлтийг худалдах, пүүс компанийн удирдлагын хүлцэш-гүй үйлдлийг ажиглаж мэдээгүй юм шиг өнгөрөөх, тэр ч атугай мэргэжлээ хүндэтгэхээ болих нөхцөл байдал нягтлан бодогчдын эгнээнд үүсээд байна Olson,W.E. (1978). Is professionalism dead? The Journal of Accountancy . Эл жаг-саалт бүрэн биш гэдгийг дурдууштай. Нягтлан бодогчдын ихэнх нь дээр дурд-сан шигээр ажилладаггүй нь мэдээж, гэхдээ “балаг тарьсан” хэдхэн нь профес-сионализмын “ариун нэрийг хараар будчихаж” чадах билээ.
Нягтлан бодогч мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ
Олон давхрагатай нийгэмд ёс зүйн зөрчилдөөн гарцаагүй. Хүмүүсийн нэг бүлэгийнхэний өмнө тавигдах үүрэг, хариуцлага нь өөр бүлгийнхэнд тавигдах үүрэг, хариуцлагатай нийцдэггүй нь зүйн хэрэг. Тийм зөрчлийг шийдвэрлэх арга замыг тухайн үед даган мөрдөж буй дүрэм журмын дагуу ёс зүйн хэм хэм-жээгээр тодорхойлдог Finn,D.W., Chonko,L.B. and Hunt,S.D. (1988). Ethical problems in public accounting: The view from the top Journal of Business Ethics . Нягтлан бодох бүртгэлийн орчинд ёс зүйн зөрчилдөөн үүсгээд байгаа нөхцөл байдлын хэдэн жишээг авч үзье:
• Тангарагтан (буюу мэргэшсэн) нягтлан бодогч нь капитал оруу-лалтын асуудлыг шийдэхдээ хувийнхаа хөрөнгийг үнэ цаас бол-гож байгаа явдал бол тусгаар байдлын стандартыг мөрдөж буй хэрэг биш юм.
• Мэргэжлийн стандарт нь тухайлсан нөхцөлд хэрэглэх боломж-гүйг мэргэжлээрээ ажиллаж буй нягтлангууд илрүүлж болох байна.
• Үйлчлүүлэгч нь татвар төлөлтөөс зугатуулан аргалж өгөөч гэх юм уу татварын байцаагчид татвараа хуурамчаар мэдүүлэхийг оролдох гэхчлэнгийн бэрхшээлтэй нягтлан бодогч нар тулгарч байна.
• Жижиг хот, тосгоны хязгаарлагдмал хүрээний үйлчлүүлэгч нар “худалдан авалт-худалдалт”-ын хэлцэл байгуулах талаар нягт-лан бодогчоос зөвлөлгөө авахаар хандах үед ашиг сонирхлын (наймаанд алдсан гэж үзсэн тал нь нягтланг буруутгах гэхчлэн-гийн) зөрчилдөөнд хүргэдэг боллоо.
• Тэрчилэн нягтлан бодогч нь:
-үйлчлүүлэгчдийн шахалтаар дайлуулж цайлуулж, архидан согтуурах;
-санхүүжүүлэгч, зээлдүүлэгч нарыг төөрөгдүүлэх зорилгоор санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг өөрчилж өгөөч гэсэн үйлчлүүлэгчийн хүсэлттэй тулгарах;
-санхүүгийн тайланг хуурмаг болгохыг шаардсан мэргэжлийнхээ хүмүү-сийн болон удирдлагынхаа шахалтанд орох;
-дагалт зардал-(накладные расходы гэдгийг үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал гэж буруу орчуулж хэрэглэдэг л дээ)-ыг хэтрүүлэн тооцсоноор төсөв бүр-дүүлэх гэхчлэнгийн асуудалтай тулгарч байдаг.
Дээрх жагсаалт бүрэн гүйцэд биш гэдэг нь ойлгомжтой. Хувийн ашиг со-нирхол, зохион байгуулалтын ерөнхий соёл, удирдлагын хүрээнийхний байр суурь, гаднын дарамт шахалт, энэ бүхнийг хэрэгжүүлэх боломж зэрэг хүчин зүйлсийн нөлөөллөөр ёс зүйт ба ёс зүйт бус үйлдэл үүдэгддэгийг энэ жагсаалт харуулж байна.
Финн ба бусад эрдэмтэд Finn,D.W., Chonko,L.B. and Hunt,S.D. (1988). Ethical problems in public accounting: The view from the top Journal of Business Ethics нягтлан бодох бүртгэлд оршиж буй ёс зүйн асуудлыг судлагааныхаа үр дүнгээр нотлосныг доорх хүснэгтэд гаргав:
Асуудал Ажиглал-тын тоо
Хувь
Татварын дүнг багасгах, татвар оногдуулалтаар залилан мэхлэх зорилгоор үйлчлүүлэгчдээс гарга-сан санал, хүсэлт
98
47
Ашиг сонирхлын зөрчилдөөн ба бие даасан байдал 35 16
Санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг өөрчлөх та-лаар үйлчлүүлэгчдээс гаргасан санал, хүсэлт
26
12
Шан харамжийн асуудал (тооцоогоорх амлалт, мөнгө хандивлалт, хязгаарлагдмал нөхцлөөрх шан харамж, өрсөлдөгчдийн санал)
22
10
Бусад асуудал 32 15
213 100
Мэргэжлийн ёс зүй ба сахилга батын арга хэмжээ оноолтоорх
нөлөөлөл
Өнөө үед ёс зүйн асуудлыг авч үзэх явдал урьд урьдныхаас ихээхэн өргөн хүрээтэй болжээ. Үүнээс гадна нягтлан бодогч мэргэжлийн ёс зүйн хувьд буруу үйлдлийн талаарх нийтлэл, мэдээллийг бизнес эрхлэгчид болон хэвлэл мэ-дээллийнхэн сонирхдог боллоо. Ийм учраас нягтлан бодогчийн үйл ажиллагаа олон нийтийн соргог хараа, хяналтын доор байх болов. Ийм байдлаар эрх мэд-лээ хортойгоор ашиглах явдлаас нийгмийг хамгаалахын тулд, тэрчилэн нягт-лан бодогч мэргэжлийн нэр төрийг хадгалж үлдэхийн тулд зөвхөн тунхаглан зарлагдсан мэргэжлийн шаардлага ба ёс зүйн дүрэм байх нь хангалттай биш юм.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд мэргэжлийн үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулах юм уу үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцлах хүр-тэл арга хэмжээ авахаар далайлгадаг (заналхийлдэг) байх ёстой. Зөрчил гарга-сан тухайд үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь түдгэлзүүлэх, хүчингүй болгох, бүүр болохгүйд хүрвэл иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авдаг байх нь нийгмийн хамгааллын цогц системийн бүрэлдэхүүн хэсэг нь байх ёстой. Хүмүүн нь байнгын дарамтанд байлгавал (цаг ямагт шахаж шаардаж, удирдан чиглүүлж байвал) зохих төрөлх шинжтэй бодьгал аж. Иймээс мөрдөж буй ёс зүйн дүрмийн хэрэгжүүлэлтийг чангатгахын тулд хяналтын арга хэлбэр болгож сахилга батын арга хэмжээ авдаг байх ёстой.
Сахилга батын арга хэмжээний нөлөөллийг хүчтэй болгохын тул дараах гурван зорилгыг хэрэгжүүлэх шаардлагатай:
а) нягтлан бодох бүртгэлийн ажлын чанарыг сайжруулснаар мэргэжлийн нэр төрийг олон нийтийн өмнө өргөх;
б) бүртгэлийн мэргэжилтэн хүмүүн бүр мэргэжлийнхээ эрх зүйн горимыг ягштал баримтлаж чаддагийг олон нийтэд нотлон харуулах;
в) бүртгэлийн мэргэжилтэнгүүд мэргэжлийн ажлаа хэрэгжүүлэхдээ өөрий-гөө хянан зохицуулдаг байх явдлыг дэмжих.
Мэргэжлийн ёс зүй ба тэсэж үлдэхүй
Мэргэжлийн ёс зүйн дүрмийг нийгмийн цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж чадаад, сахилга батын арга хэмжээгээрх нөлөөллийг нэвтрүүлж, нягтлангуудын мэргэжлийн үүргийг өөрчилж, улмаар уг мэргэжилд олон ний-тээс итгэх итгэл ба мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэх бололцоотой юм. Мэргэжлийн ёс зүйн “хувийн ашиг сонирхлын загвар” бол мэргэжлийн бай-гууллагуудын гагцхүү өөрсдийнх нь санаачлагаар буй болсон үйл явц юм гэж Паркер тэмдэглэжээ. Паркерийн бүрдүүлсэн мэргэжлийн ёс зүйн загвар нь өөр хоорондоо уялдаа бүхий дараах таван зүйл нь:
а) мэргэжлийг гаднынхан ажиглаж үнэлэлт өгөх явдлыг онцгойлон үзэх;
б) мэргэжлийн орчинд гаднаас оролцолтыг арилгах юм уу хамгийн бага болгох;
в) мэргэжлийн ажил хэрэгжүүлэх явцад өөрийгөө хянах арга зүйг боловс-руулж хэрэглэх;
г) мэргэжлийн хувьд бие даасан бөгөөд нэр хүндтэй байх асуудлыг ерөн-хий түвшинд дэмжих;
д) нийгэм-эдийн засгийн эрх зүйн байдлыг мэргэжилтэнгүүд баталгаа-жуулж байх эдгээр болой. Parker, L.D. (1994). Professional accounting body ethics: In search of the private interest Accounting, Organizations and Society .
Мэргэжлийг хамгаалах асуудал бол улстөрийн үйл явц гэж Паркер үзэж: “Нийгмийн ашиг сонирхлыг аль хэдийнээ ёсчлон зөвшөөрсөн байгаа бол ху-вийн ашиг сонирхол одоогоор хүчээ авч чадаагүй байна” гэж дээр дурдсан бү-тээлдээ тэмдэглэжээ.
ОДООГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ
Манай үед ёс зүйн хэм хэмжээний асуудалд ихээхэн нухацтай хандах бол-лоо. Англи-америкийн орнуудын багш нарын, шинжилгээ судлагааны болон мэргэжлийн байгууллагууд нь мэргэжилд хамаарах шүүмжлэлд анхааралтай хандаж, төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Энэ тухайг доор толилуулав.
Америкийн Нэгдсэн Улс
Ёс зүйн асуудлыг шийдвэрлэхэд АНУ харьцангуй ихээр анхаарч байдаг. Андерсоны хороо гурван жил зарцуулж байж бичиж толилуулсан “Мэргэж-лийн стандартыг хувьсан өөрчлөгдсөн нөхцөлд зохицуулан бүтэцжүүлэхүй” гэсэн тайлан American Institute of Certified Public Accountants, Committee on Standards of Professional Conduct (The Anderson Committee), (1986). Restructur-ing Professional Standards to Achieve Professional Excellence in a Changing нь нийгмийн захиалгын хариу нь, мэргэжлийн буюу мэргэжилтний өөрийнх нь асуулгын хариу нь болсон юм. Уг тайланд ёс зүйн дүрмийн бүтцийг өөрчлөхөд чиглэсэн гурван зүйлийн арга замыг товлосны нэгд, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа хэрэгжүүлж буй нягтлан бодогч мэргэжлийн дүрмийг профес-сионализмын утга санаанд дүйцүүлэн боловсруулах; хоёрт, мэргэжлийн стан-дарт хэрэгжилтийн хяналтын хөтөлбөр боловсруулах талаар зөвлөснөөс гадна гуравт, залуу мэргэжилтний болон нягтлан бодогч-мэргэжилтний боловсро-лын түвшинд тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлж оруулсан байна. Эдгээр зөвлөмжийг 1988 оны хоёрдугаар сард сайшаан батласан.
Эл тайлангаар дэвшүүлсэн зүйлүүдийг ажил хэрэг болгох үүднээс мэргэж-лийн боловсролыг өөрчлөн сайжруулах талаар хэд хэдэн зөвлөмжийг Трэд-вейн комисс боловсруулан гаргасан National Commission on Fraudulent Financial Reporting (the Treadway Commission) (1987) . Тухайлбал, нягтлан бодогч, бизнес эрхлэгч нарыг сурган бэлтгэх явц дахь ёс зүйн асуудлыг судлахад онцлон ан-хаарсан байна. Мэргэжлийн үйл ажиллагаа хэрэгжүүлэлтийн дүрмийн заалтуу-дыг пүүс, компаниуд сайшаан хүлээж авах, хэвлэн нийтлэх ба ашиглаж байх нь залилан мэхлэлтийн төрөл бүрийн хэрэг өдөгдөхөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдүүлдэг учир тийм байгууллагуудыг хөхиүлэн дэмжих хэрэгтэй.
Америкийн нягтлан бодогчдын нийгэмлэг-(American Accounting Associa-tion)-ээс 1986 онд гаргасан “Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн боловс-ролын цар хүрээ, агуулга ба ирээдүйн бүтэц” American Accounting Association. Committee on the Future Structure, Content, and Scope of Accounting Education (The Bedford Committee) (1986) хэмээх ажилдаа мэргэжлийн үндсэн боловсролын хөтөлбөр боловсруулснаар нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэнд тавигдах шаардлагыг тодорхойлсон ба тэдэнд мэргэжлийн ажлын арга барил эзэмшүү-лэх, ёс зүйн хэм хэмжээний мэдлэг олгох асуудлыг дэвшүүлэн тавьсан. Нягтлан бодогчдыг мэргэжлийн ур чадварт сургаж хүмүүжүүлэхэд болон мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг тогтоон тодорхойлоход, тэрчилэн тэднийг мэргэжлийн ёс зүйн үнэ цэнэд тулгуурлан шийдвэр гаргадаг болгоход ихээхэн анхаарч, энэ бүхнийг нягтлан бодогч нарыг сургаж бэлтгэх шинэ программд тусгасан байх нь чухал гэж Их наймын пүүс-(Arthur Andersen & Co., Arthur Young, Coopers & Lybrand, Deloitte Haskins & Sells, Ernst & Whinney, Peat Marwick Main & Co., Price Waterhouse, and Touche Ross)*-үүд Perspective on Education: Capabilities for Success in the Accounting Profession (1989) болон нягтлан бодох бүртгэлээр мэргэжилтэн бэлтгэх ажлыг өөрчлөн зохион байгуулах хороо 1990 онд Accounting Education Change Commission (1990) Position Paper No.1 – Objectives of Education for Accountants тэмдэглэж байжээ.
* Их наймд орж байсан дээрх аудитын компаниудаас Arthur Andersen 2001 онд дампуурсан, зарим нь нэгдэж нийлсэн зэргээс өнөө үед Deloitte & Touchee, Ernst & Young, KPMG, Price Wamerhouse Coopers гэсэн дөрвөн том компани болоод байгаа.
Бизнес эрхлэгчийн болон нягтлан бодогчийн ёс зүйн холбогдолтой ном хэвлэлийн төрөл хэмжээ ихээхэн өсөн нэмэгдэж буй бөгөөд энэ өсөлтийг Америкийн нягтлан бодогчдын нийгэмлэг “AAA” ба Arthur Andersen & Co. нягтлан бодогч-мэргэжилтний ёс зүйн боловсролын асуудлаар хэрэгжүүлсэн семинар, дамжааны сургалтад зориулж хэвлүүлсэн ном, гарын авлага, Удирд-лагын нягтлан бодогчдын институт-(IMA – Institute of Management Account-ants)-ээс болон Arthur Andersen & Co. пүүсээс гаргасан видеохавсралт, тэрчи-лэн “Management Accounting Journal of Accountancy” зэрэг сэтгүүлд тогтмол нийтлэгдэж ирсэн мэргэжлийн ёс зүйн өгүүллүүд улам бүр нэмэгдүүлсэн билээ. Үүнээс гадна мэргэжлийн ёс зүйн асуудлаар зөвлөлгөө авах телефон харил-цуурыг Удирдлагын нягтлан бодогчдын институтээс үнэ төлбөргүйгээр хэрэг-лүүлсэн байна.
Их Британи
Ёс зүйн өөрчлөн байгуулалтыг хэрэгжүүлэх тухайд Их Британи нь АНУ-аас хоцорч байгаа юм. Нягтлан бодох бүртгэлийн ёс зүйн асуудлаарх ном хэвлэл ч тэнд цөөн байгаа аж Jack,A. (1994). Accountancy and ethics, in J.Drummond and B.Bain. Managing Business Ethics . Энэ нь тухайн асуудалд илүү анхаарууштайг илтгэж байна. Их Британийн нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн байгуул-лагууд ёс зүйн асуудлыг Их Британи, Ирландын мэргэжлийн институтийн ёс зүйн асуудал эрхлэсэн нэгдсэн хорооны ажлын хүрээнд авч үзэж аж.
1992 онд британи, ирландын мэргэшсэн нягтлан бодогчдын гурван байгуул-лагаас “Мэргэжлийн ёс зүйн удирдамж”-ийг шинээр гаргаж хэвлүүлсэн. Ихээ-хэн хэмжээгээр засварлаж нэмэлт оруулсан энэхүү удирдамж нь нарийн бөгөөд хуульчлан тогтсон ёс зүйн дүрэм журам болж чадаагүй юм. Эл удирдамжийг юуны урьд ерөнхий зарчим, зарим нэг уламжлалт нотломжийг үндэслэн бо-ловсруулжээ. Мэргэжилтэнгүүд уг удирдамжийг хуульчилсан нарийн заалт гэж үзсэнээр бус, харин зөн билэгээрээ даган мөрддөг байна.
Мэргэжлийн агуулга бүхий удирдамжинд “санаа бодлыг худалдан авахуй”, “бага үнийн бодлого” (буюу демпингийн үнэ), аудиторын боловсон хүчний эргэлт гэхчлэнгийн асуудлыг авч үздэг. Англи, Үэлсийн тангарагтан нягтлан-гуудын институт-(ICAEW – Institute of Chartered Accountants of England and Wales)-ээс ёс зүйн зөрчилдөөнийг шийдвэрлэхэд дэмжлэг болгох зорилгоор аж үйлдвэрийн салбарт ажиллаж буй институтийн гишүүддээ зориулж Ёс зүйн асуудлаар зөвлөлдөх хороо (IMEAC – Ethical Advisory Committee for Industrial Members)байгуулжээ.
Австрал Улс
Паркер “Австрал улсын нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн талаарх ойлголт ба ёс зүйн асуудлыг шийдвэрлэж буй байдалд хийсэн түүхэн шин-жилгээ” хэмээх ажилдаа Австралын нягтлан бодогч мэргэжлийн ёс зүйн асууд-лыг хөгжүүлж ирсэн байдлыг авч үзсэн байна. Тэрээр эл бүтээлдээ 1978-аас 1983 оны хооронд ASCPA-(Australian Society of Certified Practicing Accountants – Австралын ажиллаж буй мэргэшсэн нягтлангуудын нийгэмлэг), ICAA(Institute of Chartered Accountants in Australia – Австрал дахь мэргэшсэн нягтлангийн институт)-ийн нэгдсэн хорооноос ёс зүйн шинэ дүрмийг тодорхой жишээ, тайлбартай шинэ цувралуудаар хэвлэн гаргасныг онцлож тэмдэглэжээ.
Дээрх ёс зүйн дүрмийн оронд Мэргэжлийн үйл ажиллагааны шинэ хуулийг 1998 оны 1 дүгээр сарын 1-нд хэвлүүлсэн бөгөөд энэ нь бизнесийн байгуулла-гын болон нягтлангийн ажил үйлдэлд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд ихээхэн нийцэлтэй болсон аж.
Австралд бизнесийн болон нягтлан бодох бүртгэлийн ёс зүйн хичээлийг уг мэргэжлийн боловсролын хөтөлбөрт оруулснаар томоохон хотууд дахь ёс зүйн хүмүүжил олгох төвүүдтэй хамтран ажиллах үндсэн дээр зааж сургадаг байна English,L. (1990b). The teaching of ethics. The Australian Accountant . Ёс зүйн бо-ловсролын асуудлын судлагааг сонирхогч багш нарын хооронд мэдээлэл со-лилцуулж байх зорилгоор Ёс зүйн асуудлаарх академийн тогтолцоог 1992 онд байгуулсан. Ёс зүйн боловсрол чухал үүрэгтэйг онцлон үзсэнээр Австралын мэргэшсэн нягтлан бодогчдын хорооноос мэргэжилтний болон оюутны ёс зүйн хүмүүжлийн талаарх сурталчилгааг хэрэгжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.
Шинэ Зеланд
Ёс зүйн холбогдолтой тусгайлсан өөрчлөлт буюу өөрчлөн сайжруулалт Шинэ Зеландад явагдаагүй боловч энэ нь нягтлан бодогч мэргэжлийн ёс зүйн асуудалд анхаарал тавилгүй орхигдуулсан гэсэн хэрэг биш юм. Шинэчлэн найруулснаар Ёс зүйн хуулийг 1992 онд гаргаж мөрдсөн New Zealand Society of Accountants (1991). Code of Ethics . Уг хуульд ёс зүйн 70 нөхцөл байдлыг тус-гасан “зорилтот” долоон үндсэн зарчим-(үнэнч байдал, үнэн бодит чанар, мэр-гэжлийн эрх мэдэл, шударга зарчим ба цаг үед нийцүүлэлт, аргазүйн стандарт, мэргэжлийн үйлдэл хэрэгжүүлэлтийн горим, нууцлал ба бие даасан байдал)-ыг багтаажээ.
NZSA (New Zealand Society of Accountants – Шинэ Зеландын нягтлан бо-догчдын нийгэмлэг) гишүүдийнхээ ёс зүйн ухамсрыг хөгжүүлэхээр эрмэлзэж байна. Мэргэжилтний эрх зүйтэй болох зорилтод хөтлөгдсөн нягтлан бодогч нарын төгсөлтийн шалгалт-(FQE - Framework of Qualification Examine)-ын нэг чухал бүрэлдэхүүн нь ёс зүйн асуудал байх зайлшгүй шаардлагатай. Ёс зүйн асуудалтай холбогдол бүхий өгүүллүүдийг мэргэжлийн нягтлан бодогчдын нийгэмлэгийн “Chartered Accountants Journal of New Zealand” сэтгүүлд байн байн хэвлэдэг болсон. Гэхдээ нягтлан бодох бүртгэлийн ёс зүйг Шинэ Зелан-дад зааж сургах ажил нь АНУ, Австралынх шиг өргөн хүрээтэй болж чадаагүй байна.
Нягтлан бодох бүртгэлийн хичээлийн хөтөлбөр дэх ёс зүйн сэдэв
Ёс зүйд даган мөрдөх хэм хэмжээний талаарх хариуцлагын түвшин ба олон нийтийн хүлээж буй шаардлага хооронд үүссэн зохисгүй байдлыг нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн үйлчлэлээр шахан зайлуулах шаардлага үүссэн нь илэрхий боллоо Anderson,G.D. (1985). A fresh look at standards of professional conduct. The Journal of Accountancy . Ёс зүйн дүрмийг боловсронгуй болгож, мэргэжлийн стандартыг сайжруулсны хэрээр нягтлан одох бүртгэлийн мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт ёс зүйн хичээлийг оруулдаг болжээ.
Нягтлангийн мэргэжлийн талаар байнга гардаг шүүмжлэлийг Брилов дараах үндэслэлээр тайлбарлаж буй:
Мэргэжлийн арга барил, ур чадварыг оюутанд зааж сургах талаар багш бид ихэд гаршсан хүмүүс. Гэхдээ бизнес ба нийгэм хоорондын харьцааны талаарх ойлголтыг оюутнуудад зааж мэдрүүлэх тухайд болон бизнес эрхлэх үйл ажиллагаа ба мэргэжилтэн нарын талаар эд нарт аварга их нөөцийг тэдний хувийн ашиг сонирхлын төлөө биш, харин нийгмийн зорилтыг ханган биелүүлэх үүднээс итгэж олгосноор хариуцуулж байгаа юм гэдгийг удирдагч нарт ойлгуулах талаар бид туйлын хангалтгүй ажиллаж байна Briloff, A.J. (1986). Accountancy in the public interest/The broken covenant .
Мэргэжил эрхэмлэхүйн үндсийг, юуны өмнө ёс суртахууны үнэт чанарыг зааж сургаж буй нь төгс төгөлдөр болж чадаагүй байгааг тэрээр онцлон тэм-дэглэсэн байна. Нягтлан бодох бүртгэл хичээлийг оюутан сурагчдад зааж мэргэжилтэн бэлтгэхдээ тэдний анхаарлыг “хүмүүний оюуны чансаа сэргэлт”-эд болон мэргэжилд оноосон нийгмийн захиалгын шаардлагад хандуулснаар “ёс зүйн ойлголт”-ын тухай төсөөлөлтэй болгох ёстой. Брилов үүнтэй уял-дуулж профессор Барзун-(Barzun)-ы хэлснийг ишлэл болгон авчээ:
Өөрсдөө тэсэж үлдэх, эрх чөлөөгөө хадгалах цорын ганц найдлага бол оюун ухааны болон ёс суртахууны хүчээ нөхөн сэргээх л үлдлээ гэдгийг мэргэжлээ сайтар эзэмшсэн хүмүүс өнөөдөр ойлгосон байх ёстой. Өнөө-гийн бүх мэргэжлийнхэн тухайн мэргэжилдээ шүүмжлэлтэйгээр хандах шаардлагатай болжээ. Нөхцөл, шалтгаан ба эргэцүүлэл-нотлол бүхнийг сайтар мэддэг бөгөөд эзэмшсэн мэргэжлээ хэрэгжүүлэх бүрэн эрх дарх бүхий хүмүүс мэргэжил мэргэжлийнхээ талаар шинэ үзэл баримтлалыг дэвшүүлэх боломж бүрдлээ Briloff, A.J. (1986). Accountancy in the public interest/The broken covenant .
Бриловын судлагааны объект нь аудит боловч профессионализмыг сэргээн мандуулах талаар дэвшүүлсэн үзэл санаа нь нягтлан бодох бүртгэлийн бусад салбаруудад хэрэгжүүлэх боломжтой юм. Мэргэжилд тулгарсан саад бэрхшээ-лийг соргогоор мэдэрч, энэ мэргэжлийн ачаар компани, корпорацын удирдла-гад, тэрчилэн “капиталист ардчилал”-ын хөгжилд нөлөөтэйг ухамсарлах нь амин чухал боллоо Briloff, A.J. (1986). Accountancy in the public interest/The broken covenant .
Мэргэжлийн ёс зүйг оюутанд зааснаар мэргэжил эрхэмлэхүйн зарчмаар ажил хэрэг явуулахад эерэгээр нөлөөлөх болов уу? гэдэгт асуудлын гол нь оршино. Ёс зүй судлалыг их сургуулийн оюутнуудаар судлуулж эхлэвэл ихээхэн хожимдсон хэрэг болох учир ёс суртахууны үнэт чанарыг их сургуу-лийн өмнөх насны залууст эзэмшүүлсэн байх ёстой гэж зарим шүүмжлэгч нар үздэг. Ёс зүйн боловсролыг эрхэмлэгч талынхан нь ерөөс хүмүүн эхээс мэнд-лээд л байгалийн жамаар ёс зүйн мэдлэгтэй болж, бусдын сайн сайхны төлөө санаа тавихуйн хүсэл зорилготой болдог гэлцдэг. Хувь хүмүүний хөгжил төлөвшил нь доод шатнаас эхлээд дээд шат хүртлээ “нийгмийн хүрээлэн буй орчин”-ы нөлөөлөл доор явагддаг гэдэг нь сэтгэл зүйн чухал нотлол юм Armstrong,M.B. (1987). Moral development and accounting education. Journal of Accounting Education . Албан ёсны дунд боловсрол олголт нь ёс зүйн хөг-жилтийн чухал шүүлтүүр болдог бөгөөд харин ёс суртахууны үйлдэл нь ёс зүйн зарчмуудыг гүнзгийрүүлэн судласнаар хөгжиж, энэ талын асуудалтай тулгарах бүр улам хүчтэй болдог гэдгийг Рэст хийсэн судлагааныхаа үр дүнгээр нотлон харуулжээ Rest,R.J. (1985). Commercialism in the profession: A threat to be man-aged. Journal of Accountancy .
Ёс зүй бүхий үйлдэлд сургаж болдог гэсэн үзэл санааг Армстронг Armstrong,M.B. (1987). Moral development and accounting education; (1993). Ethics and professionalism in accounting education: A sample course. Journal of Accounting Education , Карей Carey,J.L. and Doherty,W.O. (1966). Ethical Standards of the Accounting Profession , Ганз Gandz,J. (1988). Ethics come out of the closet. Business Quarterly , Лоеб Loeb,S.E. (1990). A code of ethics for academic accountants? Journal of Accounting Education , Норин Noreen,E. (1988). The onomics of ethics: A new perspective on agency theory. Accounting, Organizations and Society , Смит Smith,K.J. (1988). Ethics in crisis. The Imternal Auditor зэрэг эрдэмтэд болон Андерсоны хороо(Committee on Standards of Professional Conduct), Бедфордын хороо (Committee on the Future Structure, Content, and Scope of Accounting Education), Трэдвейн хороо (National Commission on Fraudulent Financial Reporting), Их Наймын пүүсүүд, AECC Accounting Education Change Commis-sion (1990). Position Paper No. 1-Objectives of Education for Accountants дэвшүүлж нотлосон байна. Мэргэжилтэнгүүд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ, мэргэж-лийнхээ хувьд болон өөрсдийнхөө хувьд өмнөө тавьсан зорилгоо хариуцла-гатайгаар ухамсарласнаар үйл ажиллагаагаа ёс зүйн дээд түвшинд хэрэгжүүлэ-хэд нь ёс зүйн боловсрол тус дэм болдог байна гэсэн үзэл санааг Харвардын бизнесийн сургуулийн сонсогчид сүүлийн үед явуулсан судлагаагаараа бас нотложээ.
Accounting Theory and Development (M.R.Mathews, M.H.B.Perera) сурах бичгийг орос хэлнээ буулгаснаас энэ хэсгийг монголчилж зарим тайлбар, тодруулга хийсэн, ёс зүйн ухаанд холбогдуулж өнө эртний ба хожуу үеийн гүн ухаант мэргэдийн төрсөн, элсэн оныг орос монгол нэвтэрхий толь бичгүүдээс хайн олж оруулсан, мөн ишлэл авсан олон бүтээлүүдийн нэр, зохиогч, хэвлэсэн он нь уг номны бүлгийн сүүлд байсныг энэ хэсэгт нь авчирч дөрвөлжин хаалт- -анд бичсэн байгаа. Ингэснээр хүссэн хүмүүн дурдсан эх сурвалжийг интернетээс юм уу дэлхийн номын захаас хайж олоход баримжаа болох буй заа гэж сананам.
No comments:
Post a Comment