rss
twitter
    ХЭН, ХААНА, ХЭНТЭЙ, ХААЖ, ЯАВ . . .

ХӨӨРӨЛДӨӨН , , ,

Monday, October 5, 2009

0-5 НАСНЫ ХVVХДЭЭ ЭМНЭЛЭГТ САХИСАН БОЛ ТЭТГЭМЖ АВНА


Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль, Ажилгvйдлийн тэтгэмжийн тухай хуульд өнгөрсөн долдугаар сард нэмэлт өөрчлөлт орсон.
Энэ талаар Нийслэлийн нийгмийн даатгалын газрын хяналтын байцаагч Б.Солонгоос тодруулсан юм.

-Тэтгэмжийн хуульд ямар өөрчлөлт орсныг тодруулж өгөөч?
-Өмнө нь Нийгмийн даатгалын сангаас гурван төрлийн тэтгэмж олгодог байсан. Харин 2009 оны долдугаар сарын 16-нд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өвчтөн сахисны тэтгэмж гэсэн шинэ өөрчлөлт оруулсан. Тэгэхээр жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвараа алдсаны, нас барсны тэтгэмж дээр өвчтөн сахисны тэтгэмж нэмэгдэж байгаа юм. Гэхдээ тодорхой заагтай. Юу гэхээр гурван cap ба тvvнээс дээш хугацаанд даатгал төлсөн эх, эцэг, хууль ёсны асран хамгаалагч 0-5 насны хvvхдээ эмнэлэгт сахисан бол тэтгэмж авах эрх нь vvсч байгаа юм.
-Энэ тэтгэмжийг авахын тулд ямар бичиг баримт бvрдvvдэх вэ?
-Өргөдөл болон холбогдох бичиг баримтыг бvрдvvлж ажил олгогчийнхоо нягтлан бодогчоор дамжуулна. Харин сайн дурын даатгуулагч бол нийгмийн даатгалын байгууллагадаа хандан хvсэлтээ гаргана. Энд юу бvрдvvлэх вэ гэхээр өвчтөн сахисны тэтгэмж олгохыг хvссэн өргөдөл, нийгмийн даатгалын дэвтэр, мөн хvvхдээ сахин эмчлvvлсэн газраасаа эмнэлгийн хуудас, хvvхдийн төрсний гэрчилгээ, эрvvл мэндийн даатгалын гэрчилгээ байх шаардлагатай. Амбулатороор эмчлvvлсэн юм уу, гэрээр сахисан тохиолдол энэ тэтгэмжийг авахгvй. Зөвхөн эмнэлгийн байгууллагаар 0-5 настай хvvхдээ сахин эмчлvvлсэн тохиолдолд дээрх тэтгэмжинд хамрагдах юм. Нэг зvйлийг нэмж хэлэхэд дээрх тэтгэмжийг авах өргөдлөө эмнэлгийн хуудас олгосон өдрөөс хойш дөрвөн долоо хоногийн дотор, хvндэтгэх шалтгаантай бол зургаан долоо хоногийн дотор ажил олгогчдоо өгсөн байх ёстой.

-Тэтгэмжийн мөнгийг нь яаж тооцож олгодог вэ?
-Даатгуулагч өвчтөн сахисны тэтгэмжийг тухайн жилдээ ажлын 30 хоногоос илvvгvй хугацаанд тооцож авна гэж байгаа юм. Энэ нь хvvхдээ сахисны мөнгийг дээд тал нь 30 өдрийнхийг нь л өгнө гэсэн vг. Жишээ нь, нэг эх эхний удаа хvvхдээ 14 хоног эмнэлэгт сахин эмчлvvлээд мөнгөө авсан гэж бодоход хэдэн сарын дараа дахин 21 хоног хэвтэн эмчлvvлсэн бол энэ удаад 16 хоногийн мөнгийг л авна гэсэн vг. Энэ тэтгэмжийн хэмжээг нь нэг өдрийн гурван мянган төгрөгөөр тогтоосон байгаа. Мөн хорт хавдар болон анх удаа сvрьеэгээр өвчилсөн өвчтөн сахисан бол ажлын 60 өдрийн хугацаанд тэтгэмж олгоно гэж заасан. Энд нас хязгаарлаагvй. Хорт хавдар туссан ээжийгээ сахисан байж болно.

-Ажилгvйдлийн тэтгэмж авах хоногийг 126 болгож өөрчилсөн заалт хуульд орсон гэсэн vv?
-Өмнө нь ажилгvйдлийн тэтгэмжийг доод тал нь 24 cap шимтгэл төлсөн, vvнээс сvvлийн есөн cap нь тасралтгvй төлсөн иргэн хамрагддаг байсан. Харин энэ хуулиар сvvлийн зургаан cap тасралтгvй шимтгэл төлсөн бол авах эрхтэй болсон. Энэ тэтгэмжийг авсан хvн дахин ажилд ороод зургаан cap ажилласан тохиолдолд дахин ажилгvйдлийн тэтгэмж авах эрх нь vvсдэг байсан. Энэ хугацааг мөн богиносгож гурван cap болгосон. Тvvнээс гадна тэтгэмж авах хугацаанд ч өөрчлөлт орлоо. Ажлын 76 хоногоор тооцож олгодог байсан бол одоо 126 болж нэмэгдсэн. Хэрэв тухайн ажилтан хөдөлмөрийн сахилга зөрчсөний улмаас ажлаас халагдсан бол 126 хоногийн тэтгэмжээс нь 36 хоногийг нь хасаж олгодог.

-Ажлаасаа халагдсан хvн дээрх тэтгэмжид хамрагдахын тулд ямар бичиг баримт бvрдvvлж хаана хандах вэ?
-Ажлаас халагдсан тушаал, нийгмийн даатгалын дэвтэр, иргэний vнэмлэхээ оршин суугаа, харъяа дvvргийнхээ хөдөлмөр халамж vйлчилгээний хэлтэст 14 хоногийн дотор аваачиж бvртгvvлдэг. Тэтгэмж авах эрх нь vvсч байвал харьяа Хөдөлмөр халамж vйлчилгээний хэлтэс рvv мөнгийг нь шилжvvлнэ.

Б.Тvмэн
Улаанбаатарын сонин

No comments:

Post a Comment