rss
twitter
    ХЭН, ХААНА, ХЭНТЭЙ, ХААЖ, ЯАВ . . .

ХӨӨРӨЛДӨӨН , , ,

Monday, September 28, 2009

SHARE гэж юу вэ. Яаж хийх вэ. Тун хэрэгтэй.

SHARE гэж юу вэ

Шери гэж юу вэ гэхээр та бүхэн хэрэгцээтэй файлаа интернет орчинд хадгалах үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл та хэрэгцээтэй файлээ хэзээ ч хаанаас ч авах боломжтой болно гэсэн үг юм бас хаана ч байгаа хүнд тэрхүү файлаа дамжуулах боломжтой болно.

Жишээлбэл:

Билгээ надад нэг файл өгөх ёстой гэж бодоё. Гэтэл билгээ Дарханд байлаа тэгвэл тэрхүү файлаа интернет share хийгээд татаж авах холбоосыг илгээхэд л хангалттай гэсэн үг юм. Би тэрхүү холбоосоор нь интернетэд ороод татаад авна. Өөрөөр хэлбэл интернет-г флаш болгож ашиглаж байна. Мөн өөрт маш хэрэгтэй хэрэгцээтэй гэсэн файлаа шери хийгээд хадгалж байх нь мэдээллийг аюулгүй байдал талаасаа маш хэрэгтэй байдаг. Учир юу вэ гэхээр таны компьютер вирус, механик эвдрэл гэмтэл гэх мэт ямар нэгэн тохиолдлоор эвдрэх тохиолдолд хэрэгцээт файл тань мөн л адил үгүй болдог. Гэтэл та шери хийж хадгалсан файл бол алга болохгүйгээр барахгүй хэзээ ч хаанаас ч тэрийгаа аван ашиглах боломжийг бүрдүүлж байна. Энэ бол маш том боломж.

Share яаж хийх вэ.

Шери хийхийн тулд та шери хийдэг сайтуудад бүртгүүлсэн байх шаардлагатай. Одоогоор монголд шери хийдэг сайт гэвэл бараг www.gogo.mn л байх шиг байна. Гэхдээ энэ нь нилээд сул талтай ямар сул талтай гэхээр тухайн шери хийсэн файлыг 7 хоногийн дотор татаж аваагүй тохиолдолд автоматаар устгадаг. Иймд gogo-г нэг их ашиглаад байсний хэрэггүй байдаг. Давуу тал нь гэвэл монгол сервер тул интернетэд хуулах мөн татаж авахад хурдан байдаг.

Гадаад шери хийдэг сайтаас та бүхэнд санал болгох хамгийн дашгүй бараг үнэгүй сайт гэвэл www.4shared.com байна. Энэ нь та 5Gb –y үнэгүй шери хийх эрхийг таньд өгдөг. Маш том боломж байгаа биз дээ 5 GB их шүү.

За тэгэхээр шери хийхийн тулд эхлээд бүртгүүлнэ гэсэн байхаа.

Эхлээд тухайн сайтад нэвтэрнэ. www.4shared.com энэ холбоосоор нэвтэрнэ.

Зургийг томруулж үзэх бол зураг дээр нэг дар. Ок

  • Sign Up –г дарна. Энэ нь бүртгүүлэх гэсэн товч юм. Бүх сайт л бүртгүүлэхдээ ийм товч дээр дарж бүртгүүлдэг. Ийнхүү дарсанаар дараах цонх нээгдэнэ.

За тэгээд sign up дарна. Ингэсэнээр та тухайн сайтад бүртгэлтэй болох бөгөөд цаашид энэ сайтад нэвтрэхдээ дээр бичсэн мэйл хаяг болон нууц фассвордоо ашиглаад нэвтэрнэ. Нэвтэрсэн байдал дараах байдалтай харагдана.

Нэвтэрсэн байдал дээрх байдалтай харагдах бөгөөд 1 гэсэн буюу Browse дээр дарж файлаа сонгож өгнө файлаа сонгож өгсөний дараагаар 2 гэсэн буюу хуулж эхлэх юм.

Хуулж дууссаны дараа дараах цонх нээгдэнэ.

За тэгээд ийм л амархан бас хэрэгтэй эд дээ. За тэгээд ойлгохгүй байвал надаас лавлаж асуугаарай. Нямцэрэн

ЗА ТЭГЭЭД ШЕРИ ХИЙГЭЭД БАЙГААРАА ЗАЛУУСАА.

No comments:

Post a Comment