rss
twitter
    ХЭН, ХААНА, ХЭНТЭЙ, ХААЖ, ЯАВ . . .

ХӨӨРӨЛДӨӨН , , ,

Wednesday, September 30, 2009

Monkey болон unicode-н алдаа.

За тэгээд манайхан монкэйг зөндөө л ашигладаг байх. Одоо ер нь монкейгээс татгалзах цаг нь болжээ. Учир юу гэхээр чиний бичсэн зүйл зарим компьютер дээр арзайж бас зарим вэб сайтын үсэг арзайгаар учир нь ойлгогдохгүй бас та бүхэн google ахаас хайлт хийгээд хайлтийн илэрц бага гарч ирэх бас хэрэгтэй мэдээлэл байхгүй байх зэрэг нь энэ муу unicode-н алдаанаас болдог. өөрөөр хэлбэл ийм алдааг unicode-н алдаа гэж нэрэлдэг юм.
За тэгээд та бүхэнд хамгийн хэрэг болох нэг шалтгааныг хэлэе. Та нар хэрэгцээт мэдээллээ нэт-с хайх хэрэг гардаг нь дамжиггүй байх тэгвэл monkey хэрэглээд нэг хайгаад үз бас виндовсийн өөрийн нь драйверийг гаргаад нэг хайгаад үздээ ШАААЛ ОНДОО үр дүн гарна. Энэ бол гайхамшиг шүү. МЭДЭЭЛЭЛ ХҮЧ ГЭДЭГ ДЭЭ.
За тэгээд одоо виндовсийн гарын драйверийг хэрхэн гаргаж ирэхийг зааж өгөе. Бас энэ блогтоо мэдээлэл оруулахдаа энэ виндовсын драйвераараа монгол дээр тааруулж мэдээллээ бичиж оруулах хэрэгтэй шүү тэгэхгүй бол монгол үсгийн фонд суугаагүй компьютерүүдэд бичсэн бичлэг чинь арзайгаад харагдахгүй аюултай байдаг юм. ОООК. За тэгээд хичээлдээ ороё.
Нэгдүгээрт start цэсэнд ороод setting ороод control panel цэсээр орох хэрэгтэй. тэгээхээр дараах цонх нээгдэнэ.
Зураг дээр дарж томруулж харна уу.
regional and language options / дээрх улаанаар тойруулаад зурсан/ цэсрүү ороод
Дээрх цонх нээгдэсэний дараагаар ADD гэсэн товчийг дарна. Гарч ирсэн хэлний цэснээс mongolian criles гэснийг сонгоод ОК дарна. Үүний дараагаар мөн дээрх цонхнийхоо ОК дарж цонхийг хааснаар windows-n гарын драйвер бий болно. энэ драйвэр бий болсонийг яаж мэдэх вэ гэхээр доод таскбар мөрөнд дараах байдалтай харагдана.
За тэгээд амжилт хүсэе. МӨН ЭНЭ БЛОГТОО МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХДАА ЭНЭ ВИНДОВСЫН ДРАЙВЕРААРАА ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ

No comments:

Post a Comment