Оршуулгын газар нvх ухдаг дєрвєн гар архидаж байна гэнэ. Нэг нь “Хєєш, энэ чадарсан нєхдvvдийг босоогоор нь оршуулж байвал зvгээр юм бишvv” гэсэнд нєгєєх нь “Ер нь бол хайрцаггvй оршуулж байвал дээр ш дээ модонд хэмнэлттэй” гэхийн сонсоод гурав дахь “Тэгээд бvсэлхий хvртэл нь булаад байвал хєшєєний чулуу ч хэрэггvй болох юм байна ш дээ” гэвэд дєрєв дэх нєхєр ”За тэгээд гар гараас нь бариулаад орхивол ч ёстой ганган хашаатай болох нь тэр дээ” гэжээ
Санхүүгийн тайлан хэдэн янз байх ёстой вэ?
-Татварынханд зориулсан
-Хөрөнгийн биржид
-Өртэй банкинд
-Зээл авах банкинд
-Гадаад түншүүдэд
-Рекитүүдэд
-Ажилчин албан хаагчиддаа
-Өөртөө
-Яг үнэнээрээ… гэх мэт төрлүүд байвал таны ашиг орлого сайн, зарлага гарлага бага байх болно.
Их хурлын гишүүд хуралдааны завсарлагаар зурагтын олон улсын мэдээ үзэж байна. BBC-ийн нэвтрүүлэгч:
“-Yesterday 3 brazilian soldiers were killed” .
Америкт хэдэн жил сурсан гэх нэгэн гишүүн, “-0 my god!!!” хэмээн хашгирч толгойгоо барьснаа, бусдаасаа, бразиллион гэдэг чинь хэдэн сая гэсэн үг билээ, хэмээн асуулаа…
ИХ-ын тамгын газрын ажилтан Энхбаярт:
-Гадуур төрийн түшээдийг даалуу болгоод байна, дарга аа. Арвинг-Чавганц найм, Нямдоржийг-нохой зургаа,
Гүндалайг-Дэгээ ес, Халтмаагийн Баттулгыг-Чүү тав гээд байна.
-Цаадуул чинь тэгээд намайг юу гэж байх юм?
-Таныг уу, хоосонгүй. Гэхдээ хэлэхэд жоохон тийм юм аа.
-За хэл. хэл.
-Таныг сарлаг долоо гээд байна лээ.
-Ээж ээ, та нохойн гөлөг худалдаад авчих л даа???
-Үгүй ээ үгүй, тийм мөнгө алга.
-Тэг л дээ… тэгэх үү ээж ээ???
-Үгүй ээ-ээ-ээ, наад гөлгөе өөр хүнд зар!
Х Нөхөр ванны өрөөнөөс :
-Өчигдөр сольсон сахлын хутга өнөөдөр даахаа больчихдог сонин юм даа?
Эхнэр өөр өрөөнөөс : Сонин юм даа. Өчигдөр намайг нүднийхээ харандааг үзүүрлэхэд зүгээр л байсан юм даа.оёр хөл бөмбөгчин, хэрвээ хэн нэг нь негөө ертөнцөд очвол тэнд хөл бөмбөг тоглодог эсэхийг мэдээд негөөдеө хэлнэ гэж тохирчээ.
Тэгээд нэг өдөр нэг нь нөгөө ертөнц рүү явж одов. Маргааш нь нөгөө найз нь ярьж байна гэнэ.
-Би энд ирчихээд байна. Чамд хэлэх сайн муу хоёр зүйл байна. Сайнаас нь эхэлье.
-За.
-Энд хөл бембөг тоглодог юм байна…
-Муу нь?
-Энэ 5 дахьд тэмцээнтэй гэж байна, тэнд чиний нэр байна лээ!
Нэг хүүхдийг эцэг эх нь сургуульд оруулах гэж гудамжаар чирэн явна.
Хүү хашгирна: Намайг яалаа гэж 11 жилээр шийтгэх гээд байгаа юм бэ?
Мэжик саун гэж яадаг юм?
-Илбийн саун гэсэн үг л дээ
Саунаас гарч ирэхэд түүний нөхөр, чиний эхнэр чинь угтаж авдаг юм.
Хэрмэн хашаан дотор хоёр хүүхэд тоглож байснаа маргав:
-Манай аав танайхаас баян!
-Үгүй манай аав баян!
-Манай аав Сүхбаатарын талбайг ч худалдаад авчих мөнгөтэй юм чинь!
-Тэгвэл би аавдаа битгий зараарай гээд хэлчих юм чинь!
No comments:
Post a Comment