Татварын байцаагч диваажинд, сүмийн хамба тамд ирэв. Хамба Бурханд гомдол гаргав.
-Би энэ насаараа хүмүүсийн нүглийг нимгэлж тэдэнд авралын ном уншдаг байсан. Харин тэр татварын байцаагч насаараа хүмүүсийг дарамталдаг байсан. Тэгээд яахаараа би тамд, тэр байцаагч диваажинд очдог билээ? Бурхан:
-Таныг ном уншихад хүмүүс унтаад л байдаг, харин татварын байцаагчийг ирэхэд бүгд сүсэглэн залбирдаг байсан шүү дээ…
Анч ноход:
-Би эзэнтэйгээ нэг удаа анд явж байсан чинь гэнэтхэн өөдөөс баавгай гараад ирдэг байгаа. Тэгсэн чинь манай эзэн гэртээ сумаа мартчихаж. Тэгэхээр нь би түүн рүү дайрлаа даа…
-Чи ямар мундаг юм бэ?
-Мундаг ч гэж дээ, сумаа мартчихсан гэхээр нь л уур хүрээд…
Биеийн тамирын багш:
-За хүүхдүүд ээ, та нарын хэн нь тамхи татдаг билээ? Шударгаар жагсаалаас урагш алхаарай…. Их сайн байна, Боря… За өөр? Их сайн байна, Витя… За өөр хэн тамхи татдаг вэ? Алив жагсаалаас гараарай… Их шударга охин байна, Света… За одоо бүгдээрээ сонс! Бид 4 тамхиа татаад байж байна. Бусад нь талбайг 5 тойрно оо…. Гүйгээд марш! … За хэн ямар тамхитай байна?…
Вовка
Вовка найздаа ярьж байна:
-Ёо, ёо. Бөгс нэл өвчин. Өчигдөр аавын тэлээний амтыг хоёр удаа үздэг байна ш дээ.
-Яалаа гэж?
-Эхний удаа дэвтэр шалгаж, муу дүн хараад.
-Харин хоёр дахь удаагаа?
-Яахав дээ, тэр дэвтэр түүний өөрийнх нь тавдугаар ангийн дэвтэр болохыг мэдээд.
Хожуу хайр
Ганц бие амьдардаг нэг эмгэн нас нилээд дээр гарч дээд тэнгэрт зочлохоосоо өмнө насаараа хадгалсан хэдэн төгрөгөө хэрхэн зарцуулахаа бодож гэрээслэхээр шийдэв.
-Байна уу, нотариатын газар уу? Манайх руу нэг нотариатч явуулаач?
-Тийм байна аа, та хаягаа хэлээрэй.
Эмгэн хаягаа хэлж, төдөлгүй нэг нотариатч эр ирэв.
-Таны захиалгаар ирлээ.
-За эмээ нь насаараа цуглуулсан 40 мянган доллартай хүн. Өвлүүлж үлдээх үр хүүхэд хамаатан садан байхгүй дээ. Одоо нас өндөр боллоо, үхэхийн цагт засаг төрөөс оршуулгын мөнгө гаргуулаад яахав гэж бодоод энэ мөнгийг цуглуулсан юм.
-Таныг ойлгож байна аа.
-Тэгээд би оршуулгандаа 35 мянган доллараа зарцуулмаар байна.
-Болно оо, эмээ. Их тансаг ёслол болно.
-Би бас тэгэж бодож байна.
-Үлдсэн 5 мянгыг нь яах вэ?
-Тэрийг л би чамтай зөвлөмөөр байна. Гэхдээ жаахан эвгүй юм аа…
-Та санаа зоволтгүй ээ, хүний нууцыг задруулахгүй байх нь бидний үүрэг.
-За тэгвэл чи сонсож бай. Эмээ нь нөхөр сүүдэрт гарч байсангүй, үхэхээсээ өмнө ганц орой хайр амталмаар байна. Мөнгө хайрлахгүй. Тэгэхээр 5 мянган доллараар надад нэг эр хүн олж өгч тусла…
-За би хичээе ээ…
Нотариатч эр гэртээ ирж эхнэртээ нөгөө эмгэний тухай ярив. Эхнэр:
-Миний өвгөн, тэр их мөнгийг өөр хүнд алдаж байхаар…
-Гэхдээ, Лора… би ч бас тэгэж бодсон л доо… хичнээн их мөнгө өгсөн ч чамаасаа өөр хүнтэй.. тэр тусмаа бүр эмгэнтэй… яаж…
-Яахав дээ, чи бид хоёрт мөнгө нь хэрэгтэй шүү дээ…
Эхнэр нь тэр оройдоо нөхрийгөө машинаараа эмгэнийд хүргэж өгөөд буцав.
-За эмээ, би өөрөө хүрээд ирлээ ш дээ…
-Ашгүй дээ, дахиж нэг хүнд булайгаа дэлгэж байхгүй надад ч амар л байна…
Эр, эмгэнд хайр амсуулах ажилдаа орлоо…
Өглөө болов…Эхнэр нь эмгэний цонхон доор ирж нөхрийгөө хүлээн зогслоо. Нөхөр нь гарч ирдэггүй ээ. Эхнэр тэсэлгүй сигналдав. Нөхөр нь цонхоор нүцгэн цээжээ цухуйлган:
“-Лора, чи намайг хэд хоногоос ирээд авчих. Эмээ маань оршуулганд мөнгө гаргахаа болилоо гэнэ ээ!” хэмээн хашгирлаа.
Нэгэн фермер хотоос машин худалдаж авчээ. Удалгүй машин худалдаж авсан компаниас нь үнийн нэхэмжлэх ирэв. Анхны үнэн дээр баахан юм бичиж олон мянган доллар нэмсэн байв…
Дараа нэг удаа нөгөө компани нь фермерээс нэг үнээ худалдаж авав. Фермер нэхэмжлэх бичив:
-Үнээний үндсэн үнэ 2400 $
-Цэвэр арьсан бүрхүүл 100 $
-Байгалийн будгаар будсан 150$
-Өвөл хөлддөггүй, зун халдаггүй сүүний сав 50$
-Ялаа шумуул үргээгч 30$
-Өвөл зуны 4 дугуй 800$
-Бүх төрлийн шатахуунаар ажиллах аппаратур 1400$
Нийт дүн 4700$
-Сайн байна уу, эрхэм хүндэт телевиз үзэгчид ээ, манай өнөөдрийн шууд нэвтрүүлэг “Нийслэл хотын ундны цэвэр ус” сэдвээр явагдаж байна. Бид урьд нь, нийслэлийн цэвэр уснаас дээж авч химийн төв лаборатори руу ямар бодис гэдгийг нь хэлэлгүй шинжилгээнд явуулсан байгаа. Одоо лаборатори руу утасдаж хариуг нь сонсоё. Байна уу, бидний өгсөн шингэн бодисын хариуг хэлнэ үү?
-Аа танай өгсөн бензинд ус нилээн хольсон байна лээ шүү…
Нэг эр үхэж байна. Хамаатнуудаа дуудав:
-Ах аа, таныг нэг удаа албан тушаал буулгаа биз, би хийсэн юм аа, уучлаарай…
Хадам ээж таныг нэг удаа орцонд хэдэн залуучууд айлгаа биз… бас л би хийлгэсэн юм аа…
Эхнэр чи нэг удаа хилс хэргээр шүүхэд дуудагдаа биз, тэрийг чинь би л худлаа зохион байгуулсан юм…
Та нар намайг уучлаарай… одоо би эцсийн хүслээ хэлье… намайг хөлөөр минь энэ гэрлийн бүрхүүлнээс дүүжлээдэх…
Хөөрхий хамаатнууд нь амь тавьж буй эрийн эцсийн хүслийг биелүүлэн түүний толгойг нь доош оруулан дүүжлэв…
Хаалга цохив. Цагдаа орж ирэв:
-Энэ хаягаар, үхсэн хүний цогцсоор тоглоод байна гэсэн дуудлага ирсэн юм. Үнэн байна. Бүгдийг чинь баривчиллаа…
-Өчигдөр би зургийн үзэсгэлэн үзлээ. Харж болмоор нь чиний зураг л байх шив дээ. Найз нь баясан:
-Тийм үү, бусад зураачдынхыг харалтгүй муухай юм байгаа биз?
-Бусад дээр нь хүмүүс шаваастай харах ямар ч боломжгүй байна лээ…
Орчин үеийн ээжийн захиа
-Сайн байна уу, хайрт охин минь. Хэрвээ чи знэ захиаг авбал миний захиа чамд хүрсэн гэсэн үг. Хэрвээ хүрэхгүй бол битгий уншаарай. Чамайг их хурдан уншдаг болохоор чинь би их удаан бичиж байна аа.
Энд цаг агаар сайхан байна. Өнгөрсөн 7 хоногт ердөө хоёрхон удаа цас орсон. 1 дэх өдөр ороод 3 өдөр үргэлжилсэн, Пүрэв гарагт бас нэг ороод бүтэн сайнд зогссон.
Чиний пальтог чинь илгээмжээр явууллаа. Товчнууд нь их том юм аа, жин дараад байхаар нь тасдаад авчихсан шүү. Авсан хойноо буцаагаад хадчихаарай, хармаанд нь бүгдийг нь хийчихсэн байгаа.
Аав чинь аятайхан ажилд орсон. Доор нь бараг 100-гаад хүн байдаг, яагаад гзвэл өрөө нь 3 давхарт байдаг юм.
Эгч чинь жирэмсэн. Хүргэн ах чинь цэргээс халагдах гэж их л яарч байгаа гэнэ лээ.
Аргагүй шүү дээ, хоёр жил гэрийн бараа хараагүй хүн чинь. Хэрвээ охин гарвал ээжийнх нь, хүү гарвал аавынх нь нэрийг өгнө гэсэн. Тэгэхээр Ээж, эсвэл Аав гэдэг нэртэй хүүхэдтэй болох юм.
Өөр сонин юу билээ. А тийм, ах чинь өчигдөр машин дотроо түлхүүрээ мартчихаад, явган гэр лүүгээ явж запас түлхүүрээ авчирч биднийг машинаасаа гаргасан.
Чи манай нутгийн хүмүүстэй таарвал бидний мэндийг хүргээрэй, тааралдахгүй бол хэрэггүй.
Жич: Хэдэн төгрөг явуулъя гэсэн чинь мартаад дугтуйгаа наачихаж. Ээж нь.
Бага ангийн хоёр пацан замын цагдаа дээр гүйж ирэв.
-Цагдаа ах аа, хурдлаарай…
-Яасан бэ?
-Манай ангийн багш тэнд нэгдүгээр эгнээнд машинаа тавьчихлаа… хурдан очоод номерыг нь аваарай…
Нөхөр:
-Өнөөдөр манай ажлынхан ирнэ, хоол хийгээрэй.
-Дахиж ирж байхаар хийх юм уу, ирүүлэхгүйгээр хийх юм уу?
Нөхөр:
-Өнөөдөр манай ажлынхан ирнэ, хоол хийгээрэй.
-Дахиж ирж байхаар хийх юм уу, ирүүлэхгүйгээр хийх юм уу?
Нэгэн оюутан бүсгүй сургуулиа төгсөөд ажилд орохоор нэгэн компани дээр ирэв. Менежер:
-Танаас ганц нэг асуулт асууя. Хоёр хоёрын хэд вэ?
-…. дөрөв…
-100-гийн язгуур хэд вэ?
-………арав.
-Их сайн байна. Пушкинийг хэн алсан бэ?
-………………..
-За за. Маргааш мэдээд ирээрэй. Бүсгүй гэртээ ирэв. Гэрийнхэн нь асуув:
-За яав, ажилд оров уу?
-Орохоор барах уу. Бүр надад хүн амины хэрэг илрүүлэхийг даалгасан!!!
No comments:
Post a Comment