Миний монголыг гарынхаа салаагаар урсах ус шиг асгалаа даа,,,,,,,,,,,,,,,,
Та нар өөрсдөө галзуу,,,,,,
Аймар үнэн юм шиг санагдахаар нь оруулчлаа.
1 настай байхад тань, таныг өөрийн гараар хооллож ундлан, угааж цэвэрлэн бүхий л зүйлийг тань хийсэн. Шөнөжин уйлж, нойрыг нь хугаслаж түүнд хариу барьсан.
2 настай байхад тань, танд алхахыг зааж өгсөн. Дуудахад нь зугатаж түүнд хариу барьсан.
3 настай байхад тань, танд гараа гарган байж сайхан хоолнууд хийж өгсөн. Энгэр заам, ширээн доогуураа асган түүнд хариу барьсан.
4 настай байхад тань, гарт тань өнгө өнгийн харандаа бариулсан. Зураг зурж байна хэмээн гэрийн ханан дээгүүр сараачин түүнд хариу барьсан.
5 настай байхад тань, таныг хамгийн хөөрхөн хувцаснуудаар гоёсон. Харсан шавар шавхай болгоноо туучин түүнд хариу барьсан.
6 настай байхад тань, таныг сургуульд тань хүргэж өгсөн. Гудамжинд "Би сургуульд явахгүй ээ" хэмээн чарлан уйлж түүнд хариу барьсан.
7 настай байхад тань, танд бөмбөг бэлэглэсэн. Хөршийн цонхыг хагалж түүнд хариу барьсан.
9 настай байхад тань танд төгөлдөр хуурын багш хөлсөлсөн. Нэг өдөр ч болов нотнуудаа цээжлэлгүйгээр түүнд хариу барьсан.
10 настай байхад тань, найзуудын төрсөн өдрөөс авахуулаад бүжгийн хичээл хүртэл бүх л газар таныг машинаар хүргэж өгсөн. Машинаас үсрэн буухдаа эргэж ч харалгүй түүнд хариу барьсан.
11 настай байхад тань, таныг найзтай чинь цуг кинонд дагуулж явсан. "Та бидэнтэй битгий суу, өөр газар суу" хэмээн ундууцаж түүнд хариу барьсан.
12 настай байхад тань, муу үлгэр дууриалтай зарим телевизийн програмуудыг үзэхийг хориглосон. Гадуур гарсан хойгуур нь бүгдийг нь үзэж түүнд хариу барьсан.
15 настай байхад тань, гадаад руу зуны амралтанд явуулсан. Нэг мөр ч захиа бичилгүйгээр түүнд хариу барьсан.
17 настай байхад тань найз хөвгүүнтэйгээ үдэшлэгт явахыг тань зөвшөөрсөн. Нэг ч утасдалгүй санааг нь зовоож хариу барьсан.
19 настай байхад тань, сургуулийн тань төлбөрийг төлсөн. Сургуулийн хотхонд машинаар хүргэж, ачаа тээшийг тань зөөж өгсөн. Найзууддаа шоолуулахаас ичин сургуулийн үүднээс хурдхан явуулан түүнд хариу барьсан.
21 настай байхад тань, ажил мэргэжил, карьерын тань танд зөвлөгөө өгөхийг хүссэн. "Би тан шиг болохыг хүсэхгүй байна" хэмээн ширвэж түүнд хариу барьсан.
22 насанд тань, оюутны төгсөлтийн баярт ирж бахархалтайгаар таныг тэврэн үнссэн. Төгсөлтийн зугаалгын мөнгө нэхэн түүнд хариу барьсан.
24 насанд тань удаан хугацааны турш үерхэж буй найз залуутай тань танилцахыг хүссэн. "Хэзээ танилцуулахаа би мэдье" хэмээн аашилж түүнд хариу барьсан.
25 насанд тань, хуримын бүхий л зүйлийг тань бэлдэн, таны өмнөөс хамгийн ихээр баярлаж догдолсон. Холоос хол нүүж түүнд хариу барьсан.
30 насанд тань, хүүхдийн асаргааны талаар танд зөвлөгөө өгч тусалсан. Энэ хоцрогдсон аргуудыг одоо хэрэглэхээ боливол таарна хэмээн мэдэмхийрч түүнд хариу барьсан.
50 насанд тань, тэр хүндээр өвчлөн нхэвтсэн. Хагас бүтэн сайн өдөр түүн дээр очиход тань маш их баярласан ч хөгшчүүдийн хүүхэд мэт аашилдгийг нь гайхан түүнд хариу барьсан.
Гэтэл нэг л өдөр тэр хорвоогоос хальсан. Тэр мөчийг хүртэл түүнд зориулж хэлээгүй болон хийгээгүй бүхэн тань зүрхийг эмтлэн аянга мэт буусан.
"Заавал хэлэх хэрэгтэй бас нэг зүйл байна. Найз маань дайны үеэр тэсрэх бөмбөгт өртөж шархдаад нэг хөл, нэг гаргүй болчихсон. Өөр очих газар байхгүй болохоор бидэнтэй хамт амьдрахыг зөвшөөрөөч!"
- "Үүнийг сонсоход харамсалтай байна, хүү минь. Түүнийг байж болох өөр газар олоход нь тусалж болох юм."
- "Үгүй ээ, ээжээ, ааваа түүнийг бидэнтэй хамт байхыг би хүсч байна."
- "Хүү минь, түүнийг биднээс юу хүсэж байгааг нь чи мэдэхгүй байна. Түүн шиг тахир дутуу хүн бидэнд хүнд ачаа болно. Бид өөрсдийн гэсэн амьдралтай улс. Ийм мэт зүйл бидний амьдралд төвөг, дарамт болохыг бид зөвшөөрөхгүй. Чи наад найзаа мартаад гэртээ хүрээд ир."
Яг энэ үед хүү утасаа тасаллаа. Хүүгийн гэр бүл хэсэг хугацаанд хүүгээсээ сураг сонссонгүй холбоо тасрав. Хэд хоногийн дараа Сан Францискогийн цагдаагийн газраас гэрлүү нь залгаж хүүг нь өндөр байшингийн дээрээс унаж нас барсаныг дуулгав. Цагдаа үүнийг азгүй тохиолдол биш амиа хорлолт гэлээ.
Гүн эмгэнэлд автсан эцэг эх хоёр нь тэр дороо Сан Франциско руу нисэн очиж хүүгийнхээ цогцсыг танихаар хотын моорог руу очив. Аав, ээж хоёр нь хүүгээ тэр дор нь танилаа. Харин хэзээ ч төсөөлөөгүй байсан зүйлийг мэдээд харамсан амаа барив... Хүү нь зөвхөн нэг гар, нэг хөлтэй байлаа.
Аав ээжийнхээ аз жаргал нь болж алагхан хорвоод хүн бүрийн хайрыг татахаар бурхнаас илгээсэн бэлэг бол яахийн аргагүй дөнгөж төрсөн хүүхдүүд билээ. Тэгвэл манай анги ч бас нэлээн олон аав ээж, алиа бяцхан хүүхдүүдтэй болж өнөр өтгөн болсон. Саяхны хувьд Туул маань амаржиж үрийн зулай үнэрлэсэн билээ. Ингээд та бүхний дунд дараах асуултыг тавьж байна.
Дараах аав ээжүүдийг харгалзуулан тавиарай.
Зарим хүмүүсийн зураг нь олдоогүй учраас битгий гомдоорой. Энэ хүүхдүүд хэний хүүхэд вэ бас нэр нь хэн гэдэг вэ
Манай ангийнхан Монгол улс 2009 он ХҮДС Нягтлан бодох бүртгэл 4а анги
Э.Нямцэрэн andЗагвар гаргав ангийн вэбблог