rss
twitter
    ХЭН, ХААНА, ХЭНТЭЙ, ХААЖ, ЯАВ . . .

ХӨӨРӨЛДӨӨН , , ,

Thursday, November 12, 2009

Эх үр


Аймар үнэн юм шиг санагдахаар нь оруулчлаа.

1 настай байхад тань, таныг өөрийн гараар хооллож ундлан, угааж цэвэрлэн бүхий л зүйлийг тань хийсэн. Шөнөжин уйлж, нойрыг нь хугаслаж түүнд хариу барьсан.
2 настай байхад тань, танд алхахыг зааж өгсөн. Дуудахад нь зугатаж түүнд хариу барьсан.

3 настай байхад тань, танд гараа гарган байж сайхан хоолнууд хийж өгсөн. Энгэр заам, ширээн доогуураа асган түүнд хариу барьсан.

4 настай байхад тань, гарт тань өнгө өнгийн харандаа бариулсан. Зураг зурж байна хэмээн гэрийн ханан дээгүүр сараачин түүнд хариу барьсан.
5 настай байхад тань, таныг хамгийн хөөрхөн хувцаснуудаар гоёсон. Харсан шавар шавхай болгоноо туучин түүнд хариу барьсан.

6 настай байхад тань, таныг сургуульд тань хүргэж өгсөн. Гудамжинд "Би сургуульд явахгүй ээ" хэмээн чарлан уйлж түүнд хариу барьсан.

7 настай байхад тань, танд бөмбөг бэлэглэсэн. Хөршийн цонхыг хагалж түүнд хариу барьсан.

9 настай байхад тань танд төгөлдөр хуурын багш хөлсөлсөн. Нэг өдөр ч болов нотнуудаа цээжлэлгүйгээр түүнд хариу барьсан.

10 настай байхад тань, найзуудын төрсөн өдрөөс авахуулаад бүжгийн хичээл хүртэл бүх л газар таныг машинаар хүргэж өгсөн. Машинаас үсрэн буухдаа эргэж ч харалгүй түүнд хариу барьсан.

11 настай байхад тань, таныг найзтай чинь цуг кинонд дагуулж явсан. "Та бидэнтэй битгий суу, өөр газар суу" хэмээн ундууцаж түүнд хариу барьсан.

12 настай байхад тань, муу үлгэр дууриалтай зарим телевизийн програмуудыг үзэхийг хориглосон. Гадуур гарсан хойгуур нь бүгдийг нь үзэж түүнд хариу барьсан.

15 настай байхад тань, гадаад руу зуны амралтанд явуулсан. Нэг мөр ч захиа бичилгүйгээр түүнд хариу барьсан.

17 настай байхад тань найз хөвгүүнтэйгээ үдэшлэгт явахыг тань зөвшөөрсөн. Нэг ч утасдалгүй санааг нь зовоож хариу барьсан.

19 настай байхад тань, сургуулийн тань төлбөрийг төлсөн. Сургуулийн хотхонд машинаар хүргэж, ачаа тээшийг тань зөөж өгсөн. Найзууддаа шоолуулахаас ичин сургуулийн үүднээс хурдхан явуулан түүнд хариу барьсан.

21 настай байхад тань, ажил мэргэжил, карьерын тань танд зөвлөгөө өгөхийг хүссэн. "Би тан шиг болохыг хүсэхгүй байна" хэмээн ширвэж түүнд хариу барьсан.

22 насанд тань, оюутны төгсөлтийн баярт ирж бахархалтайгаар таныг тэврэн үнссэн. Төгсөлтийн зугаалгын мөнгө нэхэн түүнд хариу барьсан.

24 насанд тань удаан хугацааны турш үерхэж буй найз залуутай тань танилцахыг хүссэн. "Хэзээ танилцуулахаа би мэдье" хэмээн аашилж түүнд хариу барьсан.

25 насанд тань, хуримын бүхий л зүйлийг тань бэлдэн, таны өмнөөс хамгийн ихээр баярлаж догдолсон. Холоос хол нүүж түүнд хариу барьсан.

30 насанд тань, хүүхдийн асаргааны талаар танд зөвлөгөө өгч тусалсан. Энэ хоцрогдсон аргуудыг одоо хэрэглэхээ боливол таарна хэмээн мэдэмхийрч түүнд хариу барьсан.

50 насанд тань, тэр хүндээр өвчлөн нхэвтсэн. Хагас бүтэн сайн өдөр түүн дээр очиход тань маш их баярласан ч хөгшчүүдийн хүүхэд мэт аашилдгийг нь гайхан түүнд хариу барьсан.

Гэтэл нэг л өдөр тэр хорвоогоос хальсан. Тэр мөчийг хүртэл түүнд зориулж хэлээгүй болон хийгээгүй бүхэн тань зүрхийг эмтлэн аянга мэт буусан.

No comments:

Post a Comment