rss
twitter
    ХЭН, ХААНА, ХЭНТЭЙ, ХААЖ, ЯАВ . . .

ХӨӨРӨЛДӨӨН , , ,

Thursday, November 12, 2009

НББ-н Улаан онигоочин

Онигоо 1 /шилдэг онигоо шүү манайхаан /
Мисс хүүхэн сэтгүүлд зориулан зургаа авахуулж байна. Тэгсэн зурагчин :
- Одоо гүн бодлогширсон байдал гарга даа. Би чамд туслая. Чи долоог есөөр үржүүлээдэх дээ

Онигоо 2
Дараахь 2 мөрийн алийг эмэгтэй хүн хэлвэл эрэгтэй хүнийг өөрөөсөө үргээж чадах вэ?

1) Надаас холдохгүй бол цагдаа дуудлаа шүү!
2) Би чамд хайртай, чамтай гэрлэж, чиний хүүхдийг гаргамаар байна.

Онигоо 3
Эрт дээр цагт 1-н үзэсгэлэнтэй гүнж нуурын эргээр явж байжээ. Гэтэл нэгэн ярьдаг мэлхий тааралдаж гэнэ.
Мэлхий-: Гүнж минь би эрт дээр цагт маш сайхан хунтайж байсан юмаа. Гэтэл 1 шулам намайг мэлхий болгоод хувиргачихсан. Хэрвээ чи намайг үнсвэл би урьдынх шигээ сайхан залуу болж хувиран чамтай гэрлэн, миний ээжтэй цуг амьдарч, чи миний хоолыг бэлтгэн, хувцаснуудыг угааж,хүүхдүүдийг минь төрүүлж, 2-лаа үүрд хамтдаа аз жаргалтай амьдрах болно. гэж гүнжид хэлэв гэнэ.
Тэр орой гүнж мэлхийний гуяар үдийн хоол бэлтгэнгээ инээмсэглэн,
-: Би ч тэгж бодохгүй л байна шүү гэж гэнээ.

Онигоо 4
Нохой болон муурны ялгаа.
Нохой ингэж бодов:- Надтай амьдардаг хүмүүс намайг хайрлаж, дулаахан тавлаг гэртээ байлгаж, намайг хооллож, миний төлөө үргэлж санаа тавих юм.. тэд нар Бурхан юм шиг байна.
Муур ингэж бодов:- Надтай амьдардаг хүмүүс намайг хайрлаж, дулаахан тавлаг гэртээ байлгаж, намайг хооллож, миний төлөө үргэлж санаа тавих юм.. би Бурхан юм шиг байна.

Онигоо5
Бааранд нэгэн залуу орж ирэн барменд - надад 6н хундага архи гэж захиалав.
Бармен-: Залуу минь чамд ч хэцүүхэн зүйл тохиолдоо юу даа?
Залуу-: Би өнөөдөр ахыгаа гомо гэдгийг мэдлээ гэв.
Дараагийн өдөр өөр нэг залуу тэр бааранд орж ирээд 6н хундага архи захив.
Бармен асуултаа асуутал,
Залуу-: Би эрэгтэй дүүгээ надтай адилхан бас гомо гэдгийг өнөөдөр мэдлээ гэв.
3 дахь өдөр нь бас нэгэн залуу бааранд орж ирэн 6н хундага архи захиалтал,
Бармен-: Танай гэр бүлд ер нь эмэгтэй хүнийг сонирхдог хүн байна уу? гэтэл
Залуу-: Тиймээ, манай эхнэр..

Онигоо 6
Байгууллага гэдгийг товчоор тайлбарлавал дүүрэн сармагчинтай мод гэсэн үг.
Хамгийн дээд талын мөчир дээр байгаа сармагчин доошоо харвал инээмсэглэж байгаа маш олон царайнуудыг харна. Хамгийн доор байгаа сармагчин дээшээ харвал юу ч олж харахгүй ба харин маш олон сармагчингийн бөгснүүдийг харах болно.



No comments:

Post a Comment